Калифорнийг Дани улс худалдан авах санал хураалт эрчийг авчээ
Дани улс Калифорни мужийг нэг их наяд ам.доллараар худалдан авах санал хураалтад 200 мянган хүний гарын үсэг цугларчээ. Уг санал хураалтын тайлбар дээр “Газрын зургийг хараад Данид юу хэрэгтэй гээч, илүү их нарны туяа, далдуу мод болон дугуйтай тэшүүр хэрэгтэй гэж бодож байсан уу? Тэгвэл бидэнд мөрөөдлөө бодит болгох амьдралд нэг л удаа тохиох боломж гарч ирлээ. Дональд Трампаас Калифорнийг худалдаж авцгаая! Калифори биднийх болох бүрэн боломжтой бөгөөд үүнийг бодит болгоход чиний тусламж хэрэгтэй байна” гэж уриалсан байна.
Гэхдээ энэ нь цэвэр хошигнол юм.
Учир нь Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирснээс хэдхэн хоногийн дараа Данийн хагас автономит нутаг болох Гренландад АНУ хяналт тогтоох боломжтой гэж хэлсэн байдаг. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, Трампийн гаргаж буй үзэл баримтлалтай ижил аргаар хошигнож дургүйцлээ илэрхийлэх болжээ.
Түүнчлэн, Дани улс Калифорни мужийг худалдан авснаар ямар ашиг тустай болохыг онцолсон байна. Жишээлбэл, цаг агаар сайжирч, авокадогийн найдвартай хангамж, технологийн ноёрхол зэргийг бий болгоно гэж үзжээ.
Тайлбараас дурдвал “Нэмэлт технологийн чадварлаг ах нартай болмоор байна уу? Бүрэн боломжтой. Ардчилалд яг энэ л хэрэгтэй. Дани улс эрх чөлөөт ертөнцийг хамгаалж, Диснейлэндийг Ханс Кристиан Андерсенланд гэж нэрлэх боломжтой болно” гэжээ.
Мөн “Мики Мауст викинг дуулга өмсгөнө. Бидэнд нэг их наяд л байхад л хангалттай. Легогийн удирдлагууд болон Боргены жүжигчид. Калифорни шинэ Дани болох болно. Лос Анжелес гэнэ ээ? Лос Ангелес л гэж бий” гэсэн байна. Энэ оны эхээр албан тушаалдаа орсон Трамп АНУ-ыг Гренландад хяналт тавих нь туйлын хэрэгцээ гэж тодорхойлсон юм. Гренланд болон Данийн албаны хүмүүс Трампийн арлыг авах хүслийг эрс эсэргүүцэж байгаа. Гэхдээ “CNN” агентлагийн олж мэдсэнээр, Трамп анхны бүрэн эрхийг хугацаандаа уг санааг гаргаж байсан ч энэ удаа илүү нухацтай авч үзэж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: CNN
URL: