АНУ-ын тусламж зогссон нь 50 гаруй улсад нөлөөлж байна

Untitled-4АНУ гадаад тусламжийн хөтөлбөрөө зогсоосон нь дэлхийн 50 оронд нөлөөлж байна. Тус хөтөлбөр нь дэлхий даяар ХДХВ, полиомиелит, сармагчны цэцэг, шувууны ханиадтай тэмцэх хүчин чармайлтыг царцааж буйг ДЭМБ мэдээллээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагийн зарлагыг тайлбарлах боломжгүй гэж үзсэн тул энэ шийдвэрийг гаргасан. Тус агентлаг нь 40 тэрбум ам.доллар буюу АНУ-ын засгийн газрын жилийн нийт зардлын 0.6 орчим хувийг хүмүүнлэгийн тусламжид зарцуулдаг. Үүний ихэнх нь эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд зарцуулагддаг. Бүс нутгаар нь авч үзвэл Ази, Сахарын цөлөөс өмнөх Африк, Европ болон Украинд тусламжийн ихэнх мөнгө очдог.

Тиймээс өөр шийдэл олох хүртэл тусламжаа зогсоохгүй байх талаар бодож үзэхийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс уриалав.

Тусламжийн агентлагийн үйл ажиллагаа зогссоноор 10 мянган хүн цомхотголд өртсөн.

Холбооны засгийн газрын цар хүрээг багасгах үүрэгтэй ажиллаж буй Элон Маск тус тусламжийн агентлагийг гэмт хэргийн байгууллага гэж өмнө нь мэдэгдэж байсан удаатай.

ЭХ СУРВАЛЖ: BBC


URL: