Багш нь 8 настай сурагчаа хутгалж, хөнөөсөн хэрэг гарчээ

ad5bf3b4-d33b-413d-bcec-ef428a8843e6Өмнөд Солонгосын Дэжон хотын бага сургуульд багш нь 8 настай сурагчаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ.

Уг хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан бөгөөд 40 гаруй насны эмэгтэй багш болон 8 настай сурагч нар хутганы шарх авсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Хэвлийдээ хэд хэдэн хутганы шархтай охиныг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас барсан бол багш нь хүзүү болон гартаа хутганы шарх авчээ.

Мөрдөн шалгалтын явцад багш бүсгүй хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, өөртөө гэмтэл учруулсан тухайгаа ярьсан хэмээн албаныхан дурджээ. Сурагч охин урлагийн сургуульд орохоор зэхэж байсан бөгөөд өдөр өнжүүлэхэд хичээллэж байгаад ийнхүү амиа алдсан байна.

Цагдаа нар багш бүсгүйг сэтгэл гутралын улмаас ажлаасаа чөлөө авч, өнгөрсөн зуны сүүлээр сургуульдаа эргэн ажиллаж эхэлсэн болохыг олж тогтоожээ. Гэмт этгээд хутганы шархнаасаа үүдэн хагалгаанд орсон ба бие нь тэнхэрсний дараа үргэлжлүүлэн байцаана хэмээн мэдэгдсэн байна.

Тус улсад багш нарын асуудал хурцаар хөндөгдсөөр буй. Хэт их дарамт, стрессээс үүдэн багш нар ажил хаях нь ихэсч, сэтгэцийн эрүүл мэндэд нь ч мөн сөргөөр нөлөөлөх болжээ. Уг асуудлыг тус улсын Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, шийдэлд хүрэхээр эрмэлзсээр байна.

https://news.zindaa.mn/50pv


URL: