Германд автомашинаар олныг мөргөсөн хэрэг хоёр сарын дотор хоёр дахиа гарлаа

327882-14022025-1739492854-1967428437-54b41790-e9f6-11ef-bcac-87abe8b9d53eГерманы Мюнхен хотод автомашинаар олныг мөргөсөн хэрэг гарчээ. Үүний улмаас 30 орчим хүн бэртжээ.

Хэрэг пүрэв гарагт орон нутгийн цагаар 10:30 цагт тээврийн ажилчдын холбооны цуглааны үеэр болсон байна.

Хэрэг үйлдсэн этгээд нь Афганистанаас орогнол хүсэж Германд ирсэн 24 настай иргэн бөгөөд ямар санаатай үйлдсэнийг тодруулж чадаагүй гэв.

Энэ халдлага АНУ-ын дэд ерөнхийлөгч болон Украины ерөнхийлөгч нар Мюнхен хотод айлчлахаас хэдхэн цагийн өмнө болжээ.

Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн “хэт давруу үзэлтэй” нэгэн байх магадлалтай бөгөөд терроризмтой тэмцэх алба мөрдөн байцаалтыг хариуцан ажиллах аж.
Хоёр сар орчмын өмнө мөн Магдебург хотод Зул сарын зах дээр автомашинтай этгээд олон хүнийг дайрч гэмтээсэн хэрэг гарсан юм.

Германы холбооны сонгууль ирэх долоо хоногт болох бөгөөд хоёр сарын дотор дахин ийм хэрэг гарсан нь цагаачлал, аюулгүй байдлын асуудлыг дахин анхаарлын төвд авчрав.

Эх сурвалж: Reuters


URL: