Цагдааг мөргөж, дээгүүр нь гарсан “Lexus 570″-ийн жолоочийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргөж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад “Lеxus 570″ загварын тээврийн хэрэгслийн жолооч 47 настай эрэгтэй Э нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон байна.
Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
URL: