Яаралтай тохиолдолд хэрэглэх тариаг завшсан гэх хурандаагийн хэргийг дахин хэлэлцүүлнэ

Яаралтай тохиолдолд хэрэглэх тариаг завшсан гэх хурандаагийн хэргийг дахин хэлэлцүүлнэОБЕГ-ын харьяа ар талын 115 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Л.Баярсайхан нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өчиг­дөр хэлэлцлээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат­ны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэ­лэл­цүү­­лэхээр шийдвэрлэв. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа нотлох ба­римтыг хэрхэн үнэлснээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн юм.
Онцгой байдлын хурандаа Л.Баярсайханыг албан тушаалаа урвуулж, цар тахлын үед яаралтай тохиолдолд хэрэглэхээр журамлаад байсан, жороор олгох ёс­той өвчин намдаах үйлчилгээтэй тариаг өөртөө авсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Шаардлагатай тохиолдолд эм­чийн бичсэн жорын дагуу олгодог, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй “Тра­ма­дол” тариаг 2021, 2022 онд эмчилгээндээ хэрэглэх зорилгоор нийслэлийн Онц­гой байдлын газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.От­гонтуяатай хамтарч, их хэмжээгээр захиалан авч өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Ний­тийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ур­вуу­лан ашиглаж, өөртөө, давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүг­нэлт үйлджээ.


URL: