“Бүргэдийн баяр”-ын тасалбарыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна

“Бүргэдийн баяр”-ын тасалбарыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна“Бүргэдийн баяр-2025” өв соёлын наадам Богдхан уулын Жаргалантын аманд байрлах “Чин­гис хааны хүрээ” аялал жуулчлалын цог­цол­борт ирэх сарын 8, 9-нд болох тов гарчээ. Өнөө жи­лийн арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулч­­лал, залуучуудын яам, нийслэлийн Ая­лал жуулчлалын газар, Баян-Өлгий айм­гийн Соёл урлагийн газар, Монголын бүргэд­чид хол­боо хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр нь “Хушхан” брэнд ажиллах бө­гөөд зо­рин очсон хүмүүс 15 мянган төг­рө­гийн тасалбар худал­дан авч, үзүүлбэр, тог­­лолт сонирхох бо­ломжтой гэнэ. Наад­мын ца­хим та­сал­барыг ticket.mn сайтаар борлуулж эхэлс­­нийг нийслэлийн Аялал жуулчлалын газ­­раас мэ­дээлэв. “Бүргэдийн баяр-2025” наа­дам Казах үндэсний урлагийн тоглолт, бүр­гэд­тэй парад, бүр­гэдч­дийг алдар­шуу­лах үйл ажиллагаагаар эхэлж, махчин шу­вуу­даар ан ав хийлгэх тэм­цээн, шоу үзүүл­бэр, үндэсний тоглоом наадгай, өв соёлын арга хэмжээгээр хоёр өдөр үр­гэлж­­лэх нь.


URL: