Зөвшөөрлийн босгонд бүдрэхэд авлига угтдаг

Зөвшөөрлийн босгонд бүдрэхэд авлига угтдаг

Эрх баригч МАН-ынхны ээлжит популизм, олон нийтээс оноо авах оролд­лого нь төрөөс ол­годог зөвшөөрлүүдийг цуцлах “ажил­­лагаа” бо­­лол­­той. Иргэн, аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх гэ­тэл төр гараа дүрж, “Зөв­шөөрөл ав” гэж шаарддаг, ин­­гэхдээ янз бүрийн би­чиг цаас, тат­вар, хураамж нэ­хэж дарамталдаг байдлыг халж, авлигыг буу­­­руулна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Уч­рал сүүлийн үед чанга дуугарч эхлэв. Гэвч түү­­ний энэ үйлдэл тун танил төдийгүй ит­гэл үнэм­­шил ч ер тө­рүүлэхгүй нь. Учир нь яг ийм зүйлийг бид өмнө нь зөн­дөө сонссон. Ердөө гурван жилийн өмнө буюу 2022 онд Д.Сумъяабазар нийс­лэлийн Засаг дар­­­гаар ажил­­­лаж байхдаа 74 нэр, төр­лийн үйлчилгээ эрх­­лэх зөв­­шөөрлийг цуцлах шийдвэр гаргаснаа мэ­­дэг­дэж, хэ­­­рэгжүүлж эхэлснээ зар­ласан удаатай. Гэвч тэр бү­хэн нь жү­­­жиг байсан бөгөөд иргэн, аж ахуйн нэг­жүүд үйл ажиллагаа явуулахын тулд төрийн бай­­гуул­лага, албан ту­­шаалтнуудыг царайчилсан хэвээрээ гэд­­­гийг сайд Н.Учралын мэдээллүүд нотолж буй юм.

Н.Учралын нүд урьд нь хаалттай байв уу

“2022 онд зөвшөөрлийн тоог 1000 гаруй­­гаас 360 болгон цөөлөхөөр хуульчилсан ч хоёр жи­лийн дотор 16-гаар нэмэгджээ. Үүнээс гадна зөв­­­­­­­­шөө­­рөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэгч­­дийг боо­­­­­­мил­сон, хүнд суртал агуулсан 265 бүрт­­­­гэл, 232 дүг­­­нэлт, 132 гэрчилгээ, 30 магадлан ит­гэмж­лэл, есөн сертификат бий. Нийслэлд зөв­шөө­рөл гэх нэр­­тэй 145 “хориг” бий болжээ. Цэ­­цэр­­­­лэг бай­­гуу­­­­­­­лахад 93, эмийн сан нээхэд 138 шат дамж­­даг. Төрийн албан хаагчид бид иргэд­­­дээ хүнд сур­­­­­­­­­талгүй үйлчлэх үүрэгтэйгээ мар­­таж бо­­лох­­гүй. Хуулиас давсан бүртгэл, журам, ак­­туу­­дыг цу­­цалж байгаа. Авлигыг үндэс суу­­­риар нь цэ­­­вэр­­­­лэх “5Ш” ажиллагаа үргэлжилж байна. Тү­мэн олноо­роо хүнд суртлыг халж, авлига­­­­­тай тэм­цэх ажлыг дэм­­жиж, хянана” гэж Н.Учрал мэ­­­­­дээлжээ.
Тэрбээр 2016 оноос хойш өдий хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хуга­цаанд УИХ-ын Цахим бодлогын түр хорооны, Ин­новац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сай­даар ажилласан туршлагатай. Дижитал шил­­­­­жилт, цахим засаглал гэж 2018 оноос хойш амаа чил­­­тэл ярьсан гишүүн цаасанд булагдсан тө­рийн үйлчилгээг саяхан ойлгосон мэт дүр эсгэх нь сайны шинж үү, санамсаргүйн шинж үү. Ийнхүү гэнэт ухаан орж, гайхширах болсон нь тун ха­чирхалтай бөгөөд олон нийтэд таалагдахын тулд л зөвшөөрлийн асуудлыг барьж авав уу гэ­­сэн хардлага төрүүлнэ. Яагаад гэвэл Засгийн газ­рын тус­­гай сан­­­гуу­­даас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүү­­­дийн мэдээллийг ил болгож буй­­гаа 2023 он буюу сонгуулийн өмнө өдөр тутам мэ­дээлж шоудсан. Гэвч түүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч Засгийн газрын тусгай сангуудтай хол­боотой зөрчлүүд цэгцрээгүй. Сангийн мөн­гийг завшсан этгээдүүд ч хариуцлага хүлээгээ­­­гүй юм. Зөвшөөрлүүдийг халах гэсэн санаачилга нь ч эцэстээ үр дүнд хүрэхгүй байж мэднэ.

“Цахим үндэстэн” гэх популизм

Үнэхээр л хүнээ бодож, төрийн хүнд сурт­лыг халахыг хүссэн юм бол амьдралд нийцсэн, хөр­сөн дээр буусан зүйл ярих хэрэгтэй байх. Жишээ нь, нийслэлийн удирдлагуудын гар­­­гасан, Улаанбаатар хотод олгох автомашины ул­сын дугаарын тоонд хязгаарлалт тогтоосон шийд­вэрийг хамгийн түрүүнд цуцлах ёстой гэсэн саналтай хүн цөөнгүй. Үүний улмаас Улаан­­баа­тарт автомашины дугаар олдохоо больж, үнд­­сэндээ дамын наймаачдын гарт орч­­хоод буй. Наанадаж үүнийг цэгцлээгүй цагт төрийн хүнд суртлыг арилгасан, авлигыг бууруул­­сан гэж ярих нь яалт ч үгүй популизм болно. Бас нэ­­­­гэн иргэн хүнс үйлдвэрлэх үйл ажилла­­гаа эрх­­лэх зөвшөөрөл хүсээд хэд хэдэн удаа буц­­са­­наа хэ­лэв. Хамгийн хачирхалтай нь, төрийн бай­­гуул­­ла­­гуудын хаалгыг татах бүрд зөвшөөрөл ол­гох­гүй гэсэн шалтгаан нь өөрчлөгддөг гэнэ. Сүүлд очиход нь үйлдвэрийн хаяг нь гэ­­­­рэлгүй гэдэг шалтгаанаар буцаасан байна.
Түүнчлэн төрийн байгууллагуудынхаа и-мэйл хаягийг тогтмол ажиллуулж, иргэдийн асууд­лыг шийддэг болчих хэрэгтэйг сануулсан хүн ч бий. Эрх баригчид “Цахим үндэстэн” болно гэж байнга суртал ухуулга хийдэг. Гэвч төрийн бай­гуул­­­­­­­лагуудын и-мэйл хаягаар албан бичиг явуу­­ла­­­­­­­хаар заавал биечлэн авчирч өгөхийг шаарддаг гэнэ. Эсвэл албан бичиг хүлээн авсан, эсэхээ ч мэ­­­дэгд­­дэггүй, усанд хаясан чулуу мэт алга бол­­­дог аж.

Зөвшөөрөл авах гэсээр зун дуусчихдаг

Зөвшөөрлүүдийг цуцлахдаа хамгийн тү­­­рүүнд Барилгын хөгжлийн төвийг хамруулах нь оновч­­­­той гэжээ. Уг нь сайд Н.Учралын чиг­лэ­­­лийн да­гуу Хот байгуулалт, барилга, орон сууц­­­­­­жуу­лал­т­ын яамны­­­хан зөвшөөрлүүдийг хүчин­­­гүй бол­­­­го­сон талаарх мэдээлэл цахим хууд­­сан­даа байр­­­­шуул­­сан байна. Гэвч тэдгээр нь косме­­тик зас­­­­­­вар маягийн, олны нүдийг хуурах төдий жаг­­­­саалт байж. Үнэндээ бол барил­­гын компаниу­­дад хам­гийн их чирэгдэл учруулдаг Барилгын хөгж­­лийн төвийн олгодог зөвшөөрлүүд хэвээрээ бай­­гааг тус салбарынхан сануулжээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Лув­­­­­­сан­жамц “Хувь хүн ажил хийхдээ төрөөс зөв­­­­­шөө­­рөл авдаг хоцрогдсон, социалист тог­­тол­­цоо­­­гоо бүрэн халмаар байна. Хоолны га­зар ажил­­­­­луу­­лах, шорлог шарах гэтэл зөвшөө­рөл­­­­­гүй гээд хөөгддөг. Барилгын салбарт эл асуудал хам­­­гийн хүндрэлтэй. Барилгын хөгж­­­­­лийн төв, Улсын комиссын эрх, үүргийг ху­вийн хэв­­шилд шилжүүлэх хэрэгтэй. Зөвшөөр­лийн тогтол­­­­цоо нь авлигын үндэс болчихсон. Ийм асууд­­­лыг цэгцлэхийн тулд зөвшөөр­лийг халаад, харин стандартаа сайн мөрдүүлэ­­хэд анхаарах боломж­­­той” гэсэн байр суурь илэр­хийлсэн удаа­­­­тай. УИХ-ын гишүүн асан С.Дэм­бэрэл ч “Мон­­голын үндэс­­­­ний худал­даа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-д ажиллаж байхдаа ба­­­рил­гын салбарын зөв­­­шөөрлийг судалж байв. 100 гаруй байсан санаг­­­дана. Монгол барилгын ажил хийх маш богино улиралтай мөртлөө хам­­гийн урт зөвшөөрлийн тогтолцоотой улс” гэжээ. Өөрөөр хэлбэл, ба­­рилгын компаниуд зөв­шөөрөл авах гэсээр зун дуусчихдаг.

Дунд шатныхан бизнесийнхний эсрэг ажилладаг

Төрийн дарамт шахалтыг бууруулах за­маар бизнес эрхлэгчдээ дэмжих санаачилга нь Засгийн газрын энэ сарын 5-ны ээлжит хурал­­­­даанаас эхлэлтэй. Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэм­­­жээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр холбогдох албаныханд даалгасан. Үү­ний хүрээнд Засгийн газар “Бизнест ээлтэй Мон­гол” гэх гоё нэртэй шинэ хөтөлбөртэй бол­жээ. “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бод­­лого”, “Хурд­­тай хөгжлийн төлөөх зориг”, “5Ш” гэх мэ­­тээр Засгийн газрын санаачилсан хөтөл­бөр мун­­­дахгүй. Тэдгээрийн араас “Бизнест ээл­тэй Монгол” нь төрөн гарсан хэрэг.
Гэвч Засгийн газар хөтөлбөр зохиогоод ор­хих бус, үр дүнд хүргэх нь чухал гэдгийг биз­нес эрхлэгчдийн төлөөлөл буюу “Мон­­голын эдийн засгийн форум”, МҮХАҮТ, Улаанбаа­тар хотын худалдааны танхим, Монголын хүнсч­дийн холбоо зэрэг байгууллагынхан мэдэг­дээд байна. Тэд “Бизнест ээлтэй Монгол” хөтөл­бөр нь янз бүрийн саад тотгорыг халах зорилго­той гэж ойлгож байгаа. Бизнес эрхлэхэд тулгар­даг хам­гийн эхний асуудал нь татварын дарамт. Да­раагийнх нь зөвшөөрөл. Зөвшөөрлийн ту­хай хуулийг хэрэгжүүлээд гурван жил болсон. Энэ хуулийн дагуу зөвшөөрлийн тоог цөөлсөн. Гэвч зөвшөөрлийн шинж чанартай төлбөр, ху­раамж, баримт бичгүүд нь бизнесийн сал­­­барын­ханд дарамт учруулсан хэвээр байгаа. Тий­­мээс зөвшөөрлүүдийн тэн хагасаас илүүг нь цуц­лах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн Монгол дахь Америкийн худалдааны танхим энэ сарын 21-нд гаргасан мэдэгдэлдээ “Ажлын байр бий болгох, ард түмний аж амьдралыг дээшлүү­­лэх, инновацыг дэмжих, татварын орлогыг нэмэгдүүлэх болон эдийн засгийн тогтвортой хөгж­­лийг бүрдүүлэхэд амин чухал үүрэг гүй­цэтгэдэг хувийн хэвшил болон чөлөөт зах зээ­­лийг УИХ-ын гишүүдийн зүгээс дэмжиж, тэд­ний талд зогсох нэн шаард­­­лагатай үе болохыг то­­­­дотгоё” хэмээ­жээ. Үнэндээ төрийн бодлого биз­нест ямар да­­­рамт учруулдгийг эдгээр бай­­гуул­­лагынхны үг нотолж байгаа бус уу.
Нөгөөтээгүүр, дарга нарын ярьсан сайхан зүй­­лүүд төрийн байгууллагын дунд шатанд очоод замхардаг талаар ч аж ахуйн нэгж, байгуул­­­­­­­ла­гуудын төлөөлөл сануулсан байна. Өө­­рөөр хэл­­бэл, төрийн албан хаагчдын хүнд сур­тал ч үйл ажиллагаа явуулахад нь чөдөр ту­­шаа болдог гэнэ. Нийслэлийн харьяа нэгэн бай­­гуул­­­лагаас албан бичгийн хариу авах гэсэн биз­­­нес эрхлэгч бүтэн сар хүлээснээ, энэ хуга­­цаанд байнга царайчилж, утсаар ярьж гуйснаа учирлаж байв.

Хоёр жил ч наслаагүй хууль

Гуравхан жилийн өмнө буюу 2022 онд л Зөв­­­­­­шөөрлийн тухай хуулийг баталсан. Тухайн үед “Зөв­­шөөрөл авах гэж төрийн албан хаагч­­дыг ца­­райч­­­лахгүй боллоо” гэж УИХ-ын ги­­шүүд ярьж байв. Хуулийн төсөл боловсруу­­лах аж­­лын хэс­­гийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ган­­хуяг “Зөв­­шөөр­­­­лийн тухай хуулийг хувийн хэвш­лийн­­хэн өөрс­­­дөө хэлэлцэж, боловсруулаад, би­дэнд өгч бат­­­­луул­­сан гэхэд болно. Энэ бол хуу­­­лийн этгээд, ир­­­гэ­­­­дийн эрхийг хангасан хууль” хэмээж байлаа.
Харамсалтай нь, эл хууль шаардлага хан­гах­гүй байгаа тул УИХ-ын ирэх хаврын чуулга­­наар Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн тө­сөл өр­гөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөс­нөө Н.Уч­­рал энэ сарын эхээр мэдээлсэн. Тэр­бээр “2022 онд Зөв­­шөөрлийн тухай хууль батал­­сан. Гэвч тоо нь улам нэмэгдсэн, бас бүрт­­гэл нэрээр зөвшөөрөл олгодог зохис­гүй прак­­­­тик газар авлаа. Энэ нь бизнесийн орчныг боо­­­­­милж, хувийн хэвшлийг дэмжих бус, харин ч саад учруулж байна” гэж тайлбарлажээ. Эндээс пар­­ла­­­ментын гишүүд хууль баталж тоглодог уу, эсвэл хууль тогтоох хэмжээний чадамжгүй хү­­­­мүүс УИХ-д сонгогдов уу гэсэн асуулт урган гарч байна. Хоёр жил болоод л хуучирдаг энэ мэт хог шиг хууль “үйлдвэрлэсээр” л байх уу.

Ерөнхий сайд ч ажлаа хийсэнгүй

Зөвшөөрлийн тухай хуулиас хэрэгжүүлж чад­сан нэг зүйл нь Ерөнхий сайдын дэргэд Зөв­­шөөрлийн зөвлөл гээчийг байгуулсан нь аж. Уг хуулийн 9.1.1-т “Эрх бүхий этгээдийн үйл ажил­­лагаанд хяналт тавих, энэ хуульд өөрч­лөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар са­нал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, ху­вийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөл­­лөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сай­дын дэргэд ажиллана” гэж заажээ. Үүний да­гуу 2023 онд байгуулсан Зөвшөөрлийн зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг. Зөвлөл нь дарга, на­рийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрддэг аж. Нарийн бичгийн даргын үүргийг нь Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын дарга гүйцэтгэдэг юм байна. Эрх баригчид ажил хийх нэрээр шинэ бүтэц үүсгэж, татвар төлөгчдийн мөнгийг дэ­­мий үрдэг ч эцсийн дүндээ бодит үр дүн ер гар­­­­даггүйн сонгодог жишээ бол энэ зөвлөл.
Хоёр жил “амьгүй” байсан тус зөвлөлийнхөн уг нь зөвшөөрөл олгосон байдал, түүний үр нө­лөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зөрч­лийг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй. Бас зөвшөөрлийн хууль тогтоомж зөрчсөн тө­рийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, за­­­хир­­­гааны хэм хэмжээний актыг хүчингүй бол­­гуулах санал гаргах эрхтэй.
Гэхдээ бизнес эрхлэгчдэд “Бизнест ээл­тэй Монгол” хөтөлбөр, Зөвшөөрлийн тухай хууль, Зөв­­­шөөрлийн зөвлөлийн аль нь ч хэрэггүй. Ир­­­гэдээ ажиллаж хөдөлмөрлөхгүй байна гэж байс­­­­­хийгээд л шүүмжилдэг төрийн албаныхан, дарга, сайд нар зөвшөөрөл гэгч тээгээ л халах шаард­­­­­лагатайг аж ахуйн нэгжийн төлөөлөл са­нуу­лаад байгаа юм. Жишээ нь, монголчууд ол­ноор ажиллаж, амьдардаг Австрали улсад ком­­пани, үйлчилгээ эрхлэхэд нэг ч удаа төрийн байгууллагын хаалга татаж, ямар нэ­гэн ал­­бан хаагчтай нүүр тулж уулздаггүй, цахи­­маар бүх асуудлаа шийдүүлчихдэг талаар нэ­гэн ир­­­­гэн хуваалцжээ. Тийм л энгийн систем хэрэг­­­­тэйг бизнес эрхлэгчид онцолсоор байна.

М.Оч

https://www.unuudur.mn/a/273825


URL: