“Угаартаж амиа алдсан зургаан хүний хувийн мэдээллийг задруулсан” гэх хэрэгт хоёр хүнийг шалгаж байна

YH5YbCviTB6EQHIX3018Угаартаж нас барсан гэр бүлийн зургаан хүний мэдээллийг тараасан хэрэгт хоёр хүнийг сэжиглэж байгаа гэж ХЗДХ-ийн О.Алтангэрэл хэлэв.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Хувь хүний нууцын мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээлэл мэтээр бичиж олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулсан хоёр этгээдийг олж тогтоосон. Тухайн хоёр этгээдийн хувьд хоёулаа “иргэн Б” бөгөөд өөр өөр ажил эрхэлдэг хүмүүс байсан. Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын ажиллагаа дуусмагц яллах саналтайгаар прокурорын байгууллага, шүүх байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна гэв.


URL: