Хүүхдүүдийн цахим хэрэглээнд хориг тавьж чадах уу

Хүүхдүүдийн цахим хэрэглээнд хориг тавьж чадах ууМанай улс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг хяз­­­гаар­­­лаж, хориг тавихаар зэ­­­хэж, хуу­­лийн төсөл боловсруулж буй­гаа сая­­хан зарлалаа. Ингэснээр нийг­­мийн сүлжээнд 16 хүртэлх насных­­ныг нэвтрэхийг хориглосон зүйл, заалт бүхий анх­дагч хууль­тай болох юм гэнэ. Энэ талаар Бо­ловс­ролын сайд П.Наранбаяр мэдэг­­дэхдээ Австралийн хуу­­лийг эш үндэс болгосноо хэл­сэн. Тод­­руулбал, өнгөрсөн оны арваннэг­­­­дү­­­­­гээр сарын 29-нд австраличууд Он­­­­­лайн аюулгүй байд­лын тухай хуульд нэ­­­мэлт, өөрчлөлт оруу­­­лах тухай хуу­­лиа баталж, олон улсын анхаарлыг тат­­­­­сан билээ. Тус хууль нь 16 хүр­­­тэлх насны хүүх­­­дийг фэйсбүүк, тикток, твит­­­­тер зэрэг олон ний­­­тийн сүл­­жээ ашиг­­­­­­­­­­­лахыг хориглосон гол заалттай. Сайд П.Наранбаяр нарын санаачлан боловс­руулж буй гэх ижил төст хуулийн төсөл нь дарга нарын хийрхэл байв уу, эс­вэл үнэхээр хүүхдүүдээ бодсон шийдвэр үү гэд­гийг цаг хугацаа харуулах биз ээ. Гэхдээ үү­­нээс урь­­­­таж, Монгол Улс 16 хүртэлх насныхныг нийг­мийн сүлжээ хэрэглэхийг хуулиар хориг­­­лох хэм­­­­­­­­­­жээний санхүү, технологийн чадамж, эрх мэ­­­­­­­­­дэлтэй юү гэвэл эргэлзээтэй. Өөрөөр хэл­­­­­бэл, Бо­­ловс­­ролын сайдын “шидэт дохиур”-аар л эл асууд­­­­­­лыг шийдчих хэмжээний хараат бус улс бил үү, манайх. Энэ мэт цөөнгүй асуулт хө­­­вөрнө. Эд­­­гээрийг тодруулах гээд оролдъё.

Нийгмийн сүлжээнээс  “хөөх” ажиллагааг эхлүүлэв

Боловсролын сайд П.Наран­баяр энэ сарын 14-нд мэдээлэл хийж, “Нийгмийн сүлжээнд 16 хүр­тэлх насны хүүхдийн оролцоог зохицуу­­лах хуу­лийн төсөл боловсруулах судалгааг ал­бан ёсоор эхлүүлж байна. Ажлын хэсгийг сай­дын зөв­лөх Д.Гантулга ахалж буй. Цахим ор­чин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгааг 2020 онд хийсэн байдаг. Судалгаагаар эцэг, эх­­­чүү­­­дийн 91 хувь нь цахим халдлагад хүүхдүүд нь өр­­төөгүй гэж хариулжээ. Гэтэл хүүхдүү­­дийн 87 хувь нь ийм халдлагад өртөж, 60 хувь нь эцэг, эх­дээ хэлээгүй байсан. Мөн олон нийтийн сүл­жээнд зохисгүй агуулга цацах, хүүхдийг бу­­­руу зүйлд уруу татах, цахим дээрэлхэлтэд өр­­төх зэрэг олон асуудал гарсаар байна. Энэ бүх­­нээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Ца­­­­хим ор­­чинд соёлтой, биеэ зөв авч явах нь цааш­­­­­лаад ний­­­­­гэмд ч хэрэгтэй. Тиймээс энэ чиг­­­­лэ­лээр то­­­­­­дор­хой алхам хийхгүй бол оройтох нь. Авст­­рали улсынх шиг тусгайлсан хуультай бо­­лох уу, эсвэл Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрч­­лөлт оруулах уу гэдгийг нийг­мийн бүл­­­­­гүүд­тэй ярилцаж, шийднэ” гэсэн бол сай­дын зөв­­­­­лөх Д.Гантулга “Хүүхдүүд дэлгэцийн ха­­маа­­­­ралтай болж буй нь ганц манайх биш, дэл­хий ний­­­тийг ха­марсан асуудал. Дэл­гэцэд хамаа­­­­рал­тай болс­ноор донтолтын хувь хэмжээ нь ихэсдэг. Ийм өвчтэй болж буйг ч нийтээр ан­­­заа­рахгүй байна. Монголчууд үр хүүх­дээ эрүүл чий­рэг, ухаан са­руул болоосой гэж хүсдэг. Гэтэл өнөө­дөр ба­гачууд гар утас авахаа­­раа л баяр­­лаж, өгөх­дөө маш их хямардаг болж. Тиймээс л ца­­­хим хэ­­­рэглээг хязгаарлах хуулийн төслийг санаач­­­ла­хаар ажиллаж байгаа” хэмээсэн.
Боловсролын яамны Төрийн нарийн бич­­­гийн дарга Х.Батжаргал энэ сарын 19-нд Авст­­­­ра­­лийн Хүүхдийг ивээх сангийн корпора­­­цын түнш­­лэлийн менежер Жэсон Тайдер тэргүү­­тэй ал­­­баны­­хныг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Он­­­­лайн аюулгүй байдлын тухай хуулийнх нь та­лаар туршлага судалж, хамтран ажил­­лах са­нал солилцсон байна. Албаныхан хүүх­дүү­дийг нийг­­­мийн сүлжээнээс ийнхүү “татан гар­­­гахаар” аж­­­лаа шуурхайлах болж.
Улс орнууд ч сүүлийн үед ийм арга хэм­­жээ­­­нүүд авч эхэлжээ. Тухайлбал, Европын Хол­­бооны Ерөнхий мэдээллийн хамгаалал­­тын жур­­­­­мын дагуу гишүүн орнууд нь 16 хүртэлх насны хүүх­­­­дүүдийн хувийн мэдээллийг боловс­руу­­­­­­лах­­даа эцэг, эхээс нь заавал зөвшөөрөл шаард­даг бол­­сон. Зарим улсад насны хязгаарыг 13 бол­­гон буу­­руулсан нь ч бий. АНУ-ын хүүх­дийн ца­хим нууцлал, хамгаалалтын тухай хуульд мөн 13-аас доош насны хүүхдүүдийн ху­вийн мэдээл­­­лийг цуглуулахад асран хамгаалаг­чаас нь зөв­­шөө­­­рөл авдаг. Түүнчлэн Норвегийн Зас­гийн га­­зар нийгмийн сүлжээ хэрэглэгч­дийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүү­­­­­­лэх шийд­­вэ­­рийг саяхан гаргасан байна. Эдгээр хууль, дүрэм журам нь хүүхдүүдийг цахим ор­чин дахь гэмт хэрэг, хортой нөлөөнөөс хам­­­гаа­лах, тэдний эрхийг хангах зорилготой бө­­гөөд улс орнуудын нийгэм болон соёлын онц­­лог, эрх зүйн тогтолцооноос нь хамаараад ха­­­рил­­­цан адилгүй аж. Гэхдээ бие даасан хууль­­­­тай нь цөөхөн. Шалтгаан нь олон саад тотгор, гэ­­­­­рээ, конвенцтой холбоотой гэнэ.

“Одоогийн зохицуулалтууд нь хангалттай”

Мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүү­лэгч “Инфо сек плас” компанийг үүсгэн бай­гуулагч У.Ганбаяр Италид докторын зэрэг хам­гаалсан. Үндэсний судалгааны төвд нь мэдээл­­лийн аюулгүй байдлын олон улсын төслүү­­­дэд гар бие оролцож, Оксфордын их сургуульд мөн судлаачаар ажилласан туршлагатай. Тэр­­­бээр “Нийгмийн сүлжээ ашиглаж буй хүүхдүүд цахим орчинд бусдад, үе тэнгийнхэндээ дээ­­­рэл­хүүлж, улмаар ямар нэгэн эрсдэлд өртөж буй нь кибер аюулгүй байдалд шууд хамаа­рах­­­­гүй. Bully буюу дээрэлхэлт нь хүний эрхтэй илүү холбогдоно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбө­­рийн хүрээнд 8000 гаруй оролцогчийг хамруул­­­­сан су­далгаа явуулсан. Энэ нь 9-12, 13-17 насны хүүх­дүүд болон эцэг, эхчүүд гэсэн гурван бүлэг­тэй бөгөөд цахим дээрэлхэлт, түүнээс улбаа­тай эрсдэлийг тооцсон юм. Улсын хэмжээнд ийм дээрэлхэлт маш их байгаа нь тогтоогдсон. Мөн эцэг, эхчүүдэд энэ талаарх ойлголт муу байна. Улмаар ямар эрсдэл үүсэж болохыг ч мэд­дэггүй. Хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, тэр дундаа нийгмийн сүлжээнд хандах насны хязгаараас авхуулаад энгийн зүйлсийг орхиг­­дуул­жээ. Хүүхдүүд ч үүнийг энгийн зүйл мэ­тээр ойлгох болж. Есөн настай хүүхэд ёс бус үг хэл­­лэгийг цахим орчноос сурснаа хэлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн ца­хим хэрэглээ нийгмийн сүлжээнд илүүтэй төв­­лөрч буй. Гэхдээ хэрэглэгчийн насны хяз­­гаарыг тогтоох тухайд хэлж мэдэхгүй. Миний бод­­­лоор өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй зо­хицуулалтууд нь хангалттай гэж боддог. Энэ нь насны хязгаар тогтоогоод л орхичих хэ­рэг гэсэн үг биш. Тухайн хэрэглэгчийн нас на­санд нь тохирсон мэдээллийг харуулдаг байх нь л чухал. Жишээ нь, АНУ-д “Children’s online privacy protection act”-ын дагуу хүүхдийг ца­хим ор­­­­чинд хэрхэн хамгаалах вэ гэдгийг зохи­­­цуул­­даг. Манай Хүүхэд хамгааллын тухай хуульд ч цахим орчинтой холбоотой зүйл, заалт бий. Үүнийг хэр­­­­хэн хэрэгжүүлэх вэ гэдэгт л анхаарах хэрэг­тэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, ойл­­­­голцох нь хамгийн зөв шийдэл гэдгийг олон улсад хэдийн хүлээн зөвшөөрсөн. Томчууд, хүүх­дүүдийн хэрэглээ, тоглоомоос авхуулаад бүх зүйл нь өөр, ялгаатай гэдгийг хүлээн зөв­­­шөөрч, хамт­даа ярилцаж, суралцах замаар зөв, бу­­­рууг ойл­­­гуулах нь үр дүнтэй” хэмээсэн удаатай.
Албаныхан хуулийг нэгэнт олон улсын жиш­­гийн дагуу, сайтар судалсны үндсэнд боловс­­­­­руу­­­лахаа мэдэгдсэн. Тиймээс хүүхдүүдийн нийг­­­­­­­мийн сүлжээ хэрэглэх насыг хязгаарлах нь зөв, бу­­руу гэхээсээ илүүтэй хуулийг хүүх­дэд хэр­­­­­­­­­­хэн ээл­­тэйгээр боловсруулж, хэрэгжүү­лэх­­­­дээ юуг ан­­­хаарах вэ гэдэгт л шинжлэх ухаанч хан­­­­­дах хэ­­­рэгтэй болов уу. Хүүхэд хам­­­гаал­­­­­­лын ту­хай хуульд хэвлэл мэдээлэл, ца­хим ор­­чинд хүүх­­­дийн эрхийг хамгаалах та­лаар “Хүүх­­дийн хөг­­­­жил, хүмүүжилд сөрөг нө­­­­­лөө үзүүлэх кон­­­тент түгээхгүй, хувийн мэ­дээл­­лийг нь эцэг, эх, ас­ран хамгаалагчийн зөв­­шөө­­­­рөл­­­гүй­­гээр нийт­­лэх­­гүй байх, хүүхдийн эр­хийг хамгаа­­­­­­­лах талаар олон нийтийн мэдлэг, ойлгол­­тыг нэ­­­­мэгдүүлэ­­хэд чиглэсэн мэдээлэл тү­­­гээх” зэрэг заалт бай­даг. Эдгээр нь хүүхдийг цахим орчин дахь сө­рөг нөлөөллөөс хамгаалах, эрхийг нь хан­­га­­хад чиг­лэсэн. Харин нийгмийн сүлжээ ашиг­­ла­­хыг нь шууд хориглоогүй болно. Мөн Ца­­­хим ор­­чинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуу­­лийн төс­­­лийг холбогдох албаныхан боловс­­­­­­руулж буй юм байна. Энэ нь цахим орчинд хүүхдийн мэ­­­дээллийн аюулгүй байдлыг хангах, дарамт, за­­­­налхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тог­­­толцоо бүрдүүлэх зорилготой аж.

Технологийн хүчин чадал, эрх зүйн чадамж алга

Монгол Улс Австралийнх шиг хуулийн тө­­­­сөл боловсруулж, батлуулахад юуг анхаарах шаард­­­­­­­лагатай вэ. Судлаачдын үзэж буйгаар хүүх­­­­дүү­­­­­­­дийн нийгмийн сүлжээ ашиглахыг хяз­­гаар­­­­­­­­лах хууль боловсруулахдаа хамгийн эхэнд тэд­­­­ний эрхийг хамгаалах, чөлөөт хөгж­лийг нь тэнц­­вэр­­­­­­тэй хан­гах нь чухал аж. Тодруул­­­бал, бага насныхныг ца­­хим орчин дахь сөрөг нө­лөөл­­­­­лөөс хам­­гаа­­лах нь чухал ч гэлээ техно­­ло­­­гийн эрин зуунд тэд­­ний мэдээлэл олж авах, харил­­цах, хөг­жих эр­хийг нь давхар зөрчихгүй байх зарчим ба­­римт­лах нь зүйтэй. Чанга хатуу хяз­­­гаар­­лалт нь хүүх­дүү­дийг эсрэгээрээ хууль бу­саар нийгмийн сүл­­­­­жээ ашиглах, хамгаалалтгүй орчинд шууд нэвтрэх эрсдэлийг дагуулж болзошгүй.
Түүнчлэн 16-гаас доош насныхныг нийг­­мийн сүл­жээ ашиглахыг хориглохын тулд ту­­хайн плат­­­формууд нь хэрэглэгчийн насыг үнэн зөв то­­­­­­­­дор­­хойлох шаардлагатай болно. Техно­­ло­­гийн ийм боломж, нөхцөл Монголд байгаа юу. Өнөөд­­­­­­­­­­­рийн байдлаар, зарим платформ хүүх­­­­дийн насыг тодорхойлдог ч эдгээр нь бүрэн ба­­тал­­­­гаа­­­­тай биш гэдгийг олон улсад ч судалж тог­­­­­­­тоо­­­­­­­сон. Хэрэглэгчийг бүртгүүлэх үед тухайн сис­­­­­­темд нас нь тодорхойлогддог ч олонх нь зө­­­рүү­­­­­тэй мэ­­дээлэл өгдөг, түүнийг нь хянах бо­­ломж­­­­­­­­­гүй­­­­­гээс хуурамч хаягийн тоог нэмэхээс хэ­­­­тэр­­­­­­­дэг­­гүй. Царай таних технологи ашиглаж болох ч хү­­­­ний хувийн нууцад халдах эрсдэлтэй гэж үзэн хү­­лээн зөвшөөрдөггүй. Тиймээс хүүх­­­­дийг ца­­хим орчинд хамгаалах нь зөвхөн төр, хууль тог­­­­тоогч­­дын ажил биш, эцэг, эхчүү­­дийн оролцоо чу­хал үүрэгтэй. Насны хязгаарлал­­­­таас гадна эцэг, эх­­­­чүүдэд зориулсан сургалт, хянал­­­тын хэ­­­­­­рэгс­­лүүдийг хөгжүүлэх нь бас чухал аж.
Хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хяз­­гаар­­­лахаасаа өмнө тэдэнд ээлтэй цахим плат­­­­­­формуудыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх, мэ­­­­­­дээлэл нь алдагдахаас сэргийлсэн кибер аюул­­гүй байдлын тогтолцоог сайжруулах шаард­­­­лага­­­­­тай гэж олон судлаач үзжээ. Мөн Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгаал­лын ту­­хай хуультай уялдуулан боловсруулах, фэйс­­бүүк, тикток, юүтүб, инстаграм зэрэг плат­­форм нь Монголд хуулийг хэрэгжүүлэх боломж­­­той, эсэхийг судлах, цаашлаад гэрээ байгуулах шаард­­­­лага тулгардаг байна. Плат­­­форм зохиогч­­дын бодлого, олон улсад нэвтрүүлж буй аюул­­­гүй байдлын арга хэмжээ, хуулийг хэрэгжүүлэх бо­­ломжийг ч харгалзах ёстойг санууллаа.
Хуулийг баталлаа гэхэд хэрэгжүүлэх ме­­ха­­низм нь тодорхой, үр дүн гаргах ёстой. Ма­­найх олон улсын стандартад нийцсэн хууль тог­­­­­­­тоом­­­­ж боловсруулж, хэрэгжүүлэх замаар плат­­­­формуудад зохицуулалтуудыг нэвтрүүлэх бо­­­­лом­­­жийг олгох гэнэ. Хууль зөрчсөн тохиол­­­долд тэ­дэнд торгууль ногдуулах, эсэх, хэрэглэг­­­­­чийн хя­налтыг хэрхэн хийх талаар нарийн то­­­дор­­­­­хой­лох шаардлагатай юм байна. Монго­лын хууль тогтоомж нь дэлхий нийтийн эрх зүйн зо­­­хи­­­цуулалтуудтай энэ мэт нийцэх ёстой. Даанч одоо мөрдөж буй холбогдох хуулиуд нь нийг­­­­мийн сүл­­жээнд хүүхдийн насыг хязгаарлахад “түү­­­­­хий” байгааг албаныхан хэлсэн юм.

https://www.unuudur.mn/a/273863


URL: