“Энхийн гэрээ байгуулах цагтаа эргэж ир”: Володимир Зеленски Цагаан ордноос хөөгдөн гарчээ

6oqkio_zelensky_white_house_x974

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчлан, тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нартай уулзсан. Ингэхдээ маргаан үүсгэж, хөөгдөн гарсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад байна.

Юуны өмнө Зеленский боксын дэлхийн аварга Олександр Усикийн бүсийг АНУ-ын талд бэлэглэсэн ч араас нь шүүмжлэлт өртөж эхэлсэн байна.

Харин маргаан дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн “Дайныг дипломат аргаар зогсоох ёстой” гэж хэлснээс үүдсэн гэлтэй. Зеленский “Ямар дипомат арга?” хэмээн асуув. Үүнд Вэнс унтууцаж, хүндэтгэлгүй харилцааг нь шүүмжлэн, харин ч АНУ-ын талд талархал илэрхийлэх ёстой гэжээ.

Зеленский нэлээд түрэмгий маягтай ярьж эхэлсэн бөгөөд Дональд Трамп ярианд оролцохдоо “Чи хангалттай ярилаа. Чиний гарт ямар ч хөзөр байхгүй. Чи дэлхийн гуравдугаар дайнаар мөрий тавин тоглож байна” гэхчлэн ширүүхэн дуугарчээ.

Удалгүй Цагаан ордны зууван танхимаас Украины талын төлөөлөгчдийг Зеленскийн хамт гаргасан байна.

Харин уулзалтын дараа Дональд Трамп “Энхийн гэрээ байгуулахад бэлэн болсон хойноо дахиж ирээрэй” гэж Володимир Зеленскийд хандан бичсэн аж. Харин барууны орнууд энэ үйл явдлын дараа Украины талыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж эхэлсэн байна.


URL: