Япон: 30 жил тохиогоогүй гал түймэртэй тэмцсээр байна
Японд сүүлийн 30 жилд тохиогоогүй гамшигт гал түймэр өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн тархаад байна. Иватэ орчимд тархсан ой хээрийн түймрийн улмаас нэг хүн нас барсан бөгөөд 2000 орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Харин 1200 гаруй хүн хоргодох байранд өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Пүрэв гаригаас хойш гал түймэр 2100 орчим га талбайг хамарсныг Гал түймэр, гамшгаас хамгаалах агентлаг Даваа гаригт мэдэгдэв. Мөн 84 барилга байшин эвдэрсэн гэж тооцоолжээ.
Гал түймрийг унтраахаар Японы 14 бүс нутгаас ирсэн 1700 орчим гал сөнөөгч ажиллаж байна. Гал сөнөөгчид 16 нисдэг тэрэгтэй ажиллаж байна.
Тус улсын Иватэ мужид хамгийн халуун зун болсон бөгөөд түүхэнд байгаагүй бага хэмжээний бороо орсон. Офүнатод л гэхэд өнгөрсөн сард ердөө 2.5 мм хур тунадас орсон. Энэ нь 1967 оны 4.4 мм гэх рекордыг эвдсэн үзүүлэлт байлаа. 1970-аад он бол Японы ой хээрийн түймрийн оргил үе байв.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY
URL: