ЦЕГ: Баярын өдрүүдэд 10 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 11 хүн зам тээврийн ослоор амиа алдсан
Цагдаагийн Ерөнхий Газраас цагаан сарын баярын өдрүүдэд гарсан зам тээврийн осол, зөрчлийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10,573 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Баярын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 11 хүн амь насаа алдсан. Ирсэн дуудлага мэдээллээс харахад,
- Гэмт хэргийн шинжтэй – 476,
- Зөрчлийн – 3,915,
- Зам тээврийн ослын – 2,107 бүртгэгдсэн гэв.
Мөн цагдаагийн байгууллагаас явуулсан хяналт, шалгалтын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Түүнчлэн баярын өдрүүдэд архидан согтуурсан 894 хүнийг эрүүлжүүлэхэд саатуулсан” гэсэн юм.
URL: