НАТО сөнөөгч онгоцуудаа хөөргөхөөс өөр аргагүй болжээ

11747052-810x500

ОХУ-ын арми Украины байгалийн хийн болон эрчим хүчний дэд бүтцэд нисгэгчгүй онгоц, пуужингаар цохилт өгсний хариуд НАТО Баасан гаригт Польшийн агаарын орон зайд сөнөөгч онгоцуудаа хөөргөхөөс өөр аргагүйд хүрэв. ОХУ Арктикийн нисэх онгоцны буудлаас Ту-95МС стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа илгээж цохилт өгсөн нь Украины энгийн иргэдэд ихээхэн хохирол учруулсан.

Агаарын цохилтоос хэдхэн цагийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Кремлийн удирдагч дайныг дуусгахыг хүсч байна. Түүнд өөр сонголт байхгүй учрыг зөвхөн би л мэднэ” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм. Гэвч Путин энх тайвныг хүссэнгүй, дайныг улам хурцатгав бололтой.

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ калибр, стратегийн бөмбөгдөгч Х-101 пуужингууд зэргийг хөөргөжээ.

Тернопил хотод пуужингийн цохилтоос болж хийн хоолой дэлбэрэв. Чухал ач холбогдолтой аж үйлдвэрийн байгууламжид доголдол үүссэн тул хийн хангамжид хязгаарлалт тавьж магадгүйг мужийн захиргааны дарга Вячеслав Нехода мэдэгдэв.

Харин НАТО-ийн сөнөөгч онгоцууд бэлэн байдалд орсон тухай Польшийн армийн төлөөлөгч хэлэхдээ “ОХУ-ын алсын тусгалын нисэх хүчин Украины баруун хэсэгт байрлах объектуудад цохилт өгч байгаатай холбогдуулан Польшийн болон холбоотны нисэх хүчин манай агаарын орон зайд ажиллаж эхэлсэн. Бүс нутгийн зэвсэгт хүчний командлагч өөрийн мэдэлд байгаа бүх нөөц бололцоог дайчлав. Хос сөнөөгч онгоцыг хөөргөж, газрын довтолгооноос хамгаалах болон радарын тагнуулын системүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Энэ арга хэмжээ нь аюулд өртсөн бүс нутагтай хил залгаа нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILY STAR


URL: