“Ж.Ганбаатарын компани хууль зөрчин шөнийн цагаар барилгын ажлаа явуулснаас осол гарлаа”
Өнгөрсөн шөнө /2025-03-08/ “Ub residense” барилгын дээрээс кран унасан байна. Тухайлбал, циркийн баруун урд хэсэгт баригдаж буй шинэ барилгын кран унаж, барилгын чанх хойно байрлах UB Recidense хотхоны дээр унасан юм.
Улмаар тус барилга тэр чигтээ тоггүй болсон талаар оршин суугчид мэдээлж байсан билээ. Тэгвэл оршин суугчдын зүгээс “УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК Автобус-III баазын газрыг 2021 онд 24 тэрбум төгрөгөөр нийслэлээс албан ёсоор худалдан авч Энканто хотхоны ээлжит төслийг хэрэгжүүлж буй. Гэтэл хууль зөрчин үдшийн 22 цагаас хойш барилгаа барьдаг. Орчин тойрны оршин суугчдын тав тухыг алдагдуулсан энэхүү байдал гурван жил үргэлжилж байгаа бөгөөд тавьсан шаардлагыг огт биелүүлдэггүй. Энэ нөхцөл байдал хүндэрч өнөөдрийн ослыг гарахад хүргэлээ” хэмээн Зөв.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
URL: