Улаанбурханы эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдахыг анхааруулав
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагджээ.
Эдгээр батлагдсан тохиолдлууд тархвар судалгаагаар улаанбурханы эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамруулахыг анхааруулав.
URL: