Залужный: Дэлхийн дэг журмыг ОХУ өөрчлөх бус АНУ л устгах гээд байна
Украины армийн ерөнхий командлагч асан, Их Британи дахь Элчин сайд Валерий Залужный Пүрэв гаригт “АНУ одоогийн ертөнцийн дэг журмыг эвдэж байна” гэж хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх цэргийн тусламжаа царцааж, тагнуулын мэдээлэл хуваалцахаа больсон эгзэгтэй цаг үед Залужный ийнхүү хурц мэдэгдэл хийлээ. АНУ Украинд аюулгүй байдлын баталгаа санал болгохоос татгалзаж буйн зэрэгцээ Зеленскийг ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхийг шаардаж байна.
Залужный “Бүх талаас, тэр бүү хэл найз нөхдийн зүгээс хүртэл ирэх дайсагнал, заналхийллийг үл харгалзан Украин тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн. Цагаан ордон барууны ертөнцийн эв нэгдлийг сорьж буй нь ойлгомжтой байна. Дэлхийн дэг журмыг ОХУ өөрчлөх бус АНУ л устгах гээд байгааг бид харж байна” гэв.
Европын удирдагчид Пүрэв гаригт Украинтай хамт байж, батлан хамгаалахын зарцуулалтаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч Украины хувьд хамгийн чухал ар тал нь АНУ байсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
URL: