Майкл Жордан, Коби Брайант нарын өмсгөлийг дуудлагаар худалдана
Домогт сагсан бөмбөгч Майкл Жордан, Коби Брайнт нарын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-д анх удаа тоглохдоо өмсөж байсан өмсгөлүүдийг гуравдугаар сарын 21-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдахаар төлөвлөж байна. Sotheby’s дуудлага худалдааны төв өмсгөл тус бүрийг 10 сая ам.доллараас эхлэн үнэ хаялцуулах юм.
“Эдгээр өмсгөлийн түүхэн үнэ цэнийг тогтооход хэцүү. Анхны гараа бол тамирчин бүрийн хувьд харьцуулашгүй үнэ цэнтэй зүйл” хэмээн Sotheby’s төвийн тэргүүн Брам Вахтер хэлжээ.
URL: