Г.ПҮРЭВДЭЛГЭР: Ноорог пэйжийнхэн иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, хувь хүний мэдээлэлд халдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

9983873608e90a5f6c4eac7a96e281f5Цагдаагийн байгууллагаас Ноорог цахим хуудасны редакцад Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр өчигдөр шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилсан. Тус үйл явдалтай холбоотойгоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээлэл өгч байна.

ЦЕГ хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Цагдаагийн байгууллагаас цахим сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг Ноорог цахим хуудас холбоотой болон цахим хуудас хэвлэн нийтлэх үйл ажиллагаа буюу пост, нийтлэл, контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Ноорог сайтын залуус иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, хувь хүний мэдээлэлд халдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэв.


URL: