Economist Intelligence Unit: Ардчиллын индексээр Монгол автократ ангилал руу ороогүй

image_870x_65ee91ca52b032024 оны ардчиллын индексийг Economist Intelligence Unit байгуулагаас гаргажээ. Үүний зэрэгцээ, Varieties of democracy байгууллага ч хэд хэдэн үзүүлэлтээр, улс орнуудын либерал ардчилал, сонгуулийн ардчиллын индексийг зэрэгцэн гаргаж байдаг.

 Сүүлд дурдсан индексээр манай улс үзүүлэлт “Тэгш эрх”, “Оролцоо” гэсэн хоёр үзүүлэлтээс бусдад нь багадаа таван байр ухарчээ. Ингэснээр “Автократ” хэмээх ангилалд 2024 оны тайлант жилээс эхлэн багтаж эхэлсэн нь үнэн байна.

Нөгөө талаар, Economist Intelligence Unit-ийн ардчиллын индекс нь илүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн утгыг илтгэдэг бөгөөд 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа жингээрээ гол эх сурвалж болдог.

Тус индексийн хувьд зургаан байр өсөж, 53-т жагссан үзүүлэлттэй байна. Нийт оноо 6.53 юм. 10 руу дөхөх тусмаа ардчилал бат бэх гэж ойлгоно.

6.53 нь Flawed Democracy буюу ардчилал нь сэвтэж, гажуудсан гэх ангилал юм. Түүний дараа “Автократ” ангилал бий бөгөөд, манай улсын хувьд хараахан энэ шат руу унаагүй байна.

Economist Intelligence Unit-ийн индексээр манай улс хамгийн сүүлд 2016 онд л үүнээс илүү буюу, 6.6 оноо авч байжээ.

Г.САНСАРМАА

https://eguur.mn/576742/


URL: