Криштиану Роналдугийн хүү Португалын 15 хүртэлх насны шигшээ багт тоглоно

-08052025-1746684404-110116905-junior14 настай Криштиану Роналду Жуниор ирэх тавдугаар сард болох Влатко Марковичийн нэрэмжит олон улсын залуучуудын хөлбөмбөгийн тэмцээнд оролцох Португалын багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Эцэг Роналду хүүдээ баяр хүргэж, Инстаграмын Stories хэсэгт хүүгийнхээ нэрийг багийн жагсаалтад багтсан зурагтай хамт байршуулан: “Чамаараа бахархаж байна, хүү минь!” хэмээн бичжээ.

Роналду Жуниор Португалын шигшээтэй хамт Япон, Грек, Английн эсрэг тоглох бөгөөд мөн Хорват улсад өөр нэг тоглолтод оролцох юм.

Роналду Жуниор одоогоор Саудын Арабын Аль-Наср клубын өсвөрийн багт тоглож байгаа бөгөөд түүний эцэг 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тус клубт мэргэжлийн тоглогчоор ажиллаж байна.

Тэрээр аавынхаа замналыг даган Реал Мадрид, Ювентус, Манчестер Юнайтедын өсвөрийн багт тоглож байсан бөгөөд тухайн үед Роналду нь эдгээр клубийн үндсэн багт тоглож байсан билээ.

Роналду Жуниор зарим эх сурвалжийн мэдээлснээр Ювентусын өсвөрийн багт байхдаа нийт 58 гоол оруулжээ.


URL: