Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр юм. Мөн Хятадын анхны хиймэл дагуул “Дүн Фанхун-1″-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой тохиож байна. Дүн Фанхун-1 хиймэл дагуулыг ӨМӨЗО-ны Эзнээ хошуун дахь Дүн Фэн дагуул хөөргөх төвөөс хөөргөж байсан билээ.

Одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дүнфэн сансрын хот, Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “Дүн Фанхун-1″-ийг амжилттай хөөргөсөн нь Хятадын ард түмний сансар судлалын үйлсийн эхлэл болсон юм. 55 жилийн дараа буюу өнөөдөр ”Шэньжөү -20″ сансрын хөлөг 4-р сарын 24-ний өдрийн 17:17 цагт мөн л Дүнфэн сансрын хотоос хөөргөх гэж байна.

Сансар судлалын  гурван баярт үйл явдал давхацсан  энэ өдөр “Шэньжөү-19”-ийн багийнхан сансрын уудамд “Шэньжөү-20″-ыг амжилттай хөөргөхийг хүсэн хүлээж, тэдэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлэв.

Өнөөдөр “Дүн Фанхун-1″-ийг хөөргөсөн Дүнфэн сансрын хотын Дүн Фанхун хиймэл дагуул хөөргөх талбай нь Хятадын сансар судлалын хөгжлийн түүхийг судлах түүхэн газар болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: ӨМӨС

URL: