Нэг настай хүүхэд уяатай нохойд ойртсоны улмаас хазуулж, гэмтжээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 14-ний 01:40 цагт “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл иржээ.
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 настай, эрэгтэй Н нь тавдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж буй юм. Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
URL: