Зорчигч цонхоор цухуйж бичлэг хийсэн тул жолоочийг 50,000 төгрөгөөр торгожээ

330713-15052025-1747292024-2108676075-498016270_1002482958711779_2507709963844681786_nОлон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр “Тоёота Алфарт” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч цонхоор цухуйн бичлэг хийж буй бичлэг нийтэлжээ.

Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад “Тоёота алфарт” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож  явсан. Энэ үедээ Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50.000 (мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Иймд жолооч Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна.


URL: