Израил, Иран гал зогсоох болсныг Трамп зарлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израил, Иран бүрэн гал зогсоож байгааг мэдэгджээ. Иран Катар дахь АНУ-ын бааз руу пуужингууд харваснаас хэдэн цагийн дараа Трамп ийм мэдэгдэл гаргасан байна. Ираны албан тушаалтан Техран гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн гэж “Reuters” агентлагт мэдэгдсэн бол Израил одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Хэдийгээр Ираны албан тушаалтан гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн гэж мэдэгдсэн ч Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи X дээр мэдэгдэл хийхдээ одоогийн байдлаар тохиролцоонд хүрээгүй гэжээ.

Цагаан ордны ахлах албан тушаалтан хэлэхдээ Иран дахин халдлага үйлдэхгүй бол Израил гал зогсоохоор тохиролцсон гэж хэлсэн байна. Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярьж хэлэлцээг зуучилсан гэж тэр албан тушаалтан хэлсэн юм. Харин Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани Ираны албаны хүмүүстэй утсаар ярихдаа Техраныг гал зогсоохыг зөвшөөрүүлсэн гэж нэгэн эх сурвалж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
URL: