Хөлбөмбөгийн ертөнц Диого Жотад хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлж байна

Ливерпүүл клубийн тоглогч Диого Жота пүрэв гарагт /2025.07.03/ харамсалтайгаар автомашины ослоор нас барсан. Ослын газар дээрх баримтуудаас харахад Жотагийн машин гүйцэж түрүүлж байх үед дугуй нь хагарсан байх магадлалтай гэж цагдаа нар мэдэгдсэн юм.
Түүнд дэлхийн удирдагчид, хөлбөмбөгийн клубийн ерөнхийлөгчид, клубууд, тамирчид хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр хэдхэн долоо хоногийн өмнө Премьер лигт аварга болсноо тэмдэглэж, мөн хуримаа хийсэн байсан юм. Ливерпүүл клубийн менежерээр ажиллаж байсан Юрген Клопп “Би маш их шаналж байна. Диого гайхалтай тоглогч төдийгүй хайрт, халамжит нөхөр, аав, агуу найз байсан” гэж мэдэгдэл хийжээ. Клопп 2020 онд Жотаг тус клубт авчирж байсан билээ.
Португалын шигшээ багийн тамирчин Криштиану Роналду “Би үнэхээр цочирдлоо. Бид дөнгөж саяхан шигшээ багтаа хамт тоглосон. Тэр дөнгөж гэрэлсэн байна” гэж Х дээр бичсэн байна. “UEFA”-ийн ерөнхийлөгч Александр Чеферин “Түүний талбай дээрх хүсэл тэмүүлэл, эрч хүч эргэн тойрныхоо бүх хүнд урам зориг өгдөг байсан. Баяр баясгалан, боломжоор дүүрэн амьдрал дэндүү эрт алдагдсан гэж бодохоор үнэхээр гайхалтай” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
URL:




