Диддиг хамгийн ноцтой хэргүүдэд буруугүй гэж үзжээ

Diddy-Justin-Combs-01-060923-578d3f78679a4fc890b13ae330a56633-810x500Шон “Дидди” Комбсын шүүх хурал тавдугаар сарын 5-наас эхэлж, өчигдөр /2025.07.02/ эцсийн шийдвэрээ гаргалаа. 12 шүүгчийн ​​бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх түүний ихэнх хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, түүнийг бусдын биеийг үнэлүүлэхээр муж хооронд тээвэрлэсэн гэх хүндэвтэр гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна. Харин гэмт бүлэглэл зохион байгуулсан, бэлгийн наймаа хийсэн гэх хамгийн ноцтой, хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ.

Комбс өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд баривчлагдсанаасаа хойш удаан хугацаанд өөрийгөө буруугүй гэж нотолсоор ирсэн.

Шүүгч түүнийг батлан ​​даалтад гаргахыг зөвшөөрөөгүй тул Дидди одоогоор шоронд байна. Аравдугаар сарын 3-ны өдөр түүний ялын хугацааг тогтооно. Гэхдээ энэ хугацаа өөрчлөгдөж магадгүй. Түүнд 20 хүртэл жилийн хорих ял оноож магадгүй. Эс бол 4-5 жилийн ял авах магадлалтай. Аравдугаар сарын 3-ныг хүртэл хоригдсон хугацаа нь түүний ялын хугацаанд тооцогдоно.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY


URL: