Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар орчимд олон жилийн дунджийг 5-65 см давсан байна. Харин Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 20 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Маргааш буюу долоодугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 20 см, Сүхбаатар хот орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан гол мөрний дагуу суурьшиж буй ард иргэд, аялаж зугаалж яваа хүмүүс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
URL:




