Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилохоор болжээ

10Z1yTSMuTUJhstzo5BHVУИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Энэ талаар өнөөдөрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир дуулгав.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хороо нь УИХ-д хамгийн олон сонгогдсон есөн гишүүнээс бүрдэх ёстой аж.

Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг таван удаа сонгогдсон гэдэг үндэслэлээр Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилохоор МАН-ын бүлгээс шийджээ.


URL: