Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

b6d8b32db70fc8d31cc1893f8b0fe049_x3Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол Чулуут, Гичгэнэ гол Тариат сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см тус тус нэмэгдсэн байна. Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Таац гол Нарийнтээл, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 5-35 см даван үерлэж байна.

21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгааладээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.


URL: