Японы дасгалжуулагч Казухито Сакайя Монголын чөлөөт бөхийн шигшээ багт ажиллана

333033-24072025-1753318829-513846422-1169575674183796Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд урилгаар Казухито Сакайяг 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьжээ.

Тэрбээр урилгыг найрсгаар хүлээн авч, тус хугацаанд үндэсний шигшээ багийн “зөвлөх” дасгалжуулагчаар ажиллах болсон байна.

Түүнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, дэд ерөнхийлөгч С.Балжинням нар удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч гэрээг үзэглэжээ.

Казухито Сакайя нь зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм.

Эх сурвалж: МЧБХ


URL: