Хятадын одууд үерт автсан иргэдэд хандив, тусламж үзүүллээ

Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зогсолтгүй үргэлжилсэн борооны улмаас үерийн гамшиг бий болоод байгаа юм. Синхуа агентлагийн мэдээлснээр үерийн улмаас 30 хүн амиа алдаж, 80 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Бээжин хотын төвөөс зүүн хойд зүгт оршдог Миюун дүүрэгт хамгийн олон хүн үерийн улмаас амь үрэгдсэн бол мөн хойд хэсгийн Хуайроу, баруун өмнөд хэсгийн Фаншань дүүргүүд ихээхэн хохирол амссан юм.
Улмаар олон арван зам хаагдаж, Бээжин хотын ойролцоох 130 гаруй тосгонд цахилгаан тасарсан талаар “Beijing Daily” сонинд бичжээ.
Ийнхүү байгалийн гамшигт өртөгсдөд зориулан, олон алдартай жүжигчид, дуучид хандив өргөж, туслалцаа үзүүлж эхэлжээ.
Үүн дотроос алдарт кино жүжигчин Жеки Чан нэг сая юанийг Бээжингийн хандивын санд өгснөөс гадна өөрийн сангаараа дамжуулан үерт өртсөн дүүргүүдэд майхан, дулаан хувцас, хүнс, цэвэр ус зэргийг илгээжээ.
Мөн Ян Ми, Ван Ибо зэрэг алдартнууд олон зуун мянган юанийн хандив өргөөд зогсохгүй аврах завь, генератор зэргийг илгээж, бусдыгаа уриалан цугласан мөнгийг хүүхдүүдэд зориулжээ.
URL:




