“Сугалаа аваад хусаад хож” гэх шууд дамжуулалтад орж, 30.4 сая төгрөгөөр хохирчээ
Цагдаагийн байгууллагад 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Сугалаа аваад хусаад хож” гэх шууд дамжуулалттай холбоотойгоор нийт 30,437,776 төгрөгийн хохиролтой 11 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн албаныхан шуурхай ажиллагаа явуулж тус дуудлага мэдээллийн 72 хувь буюу 19.2 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ.
Иймд иргэд та бүхэн шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд оролцохгүй байх, гарч байгааг харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон дотны хүмүүсээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
URL:




