2025-2026 оны хичээлийн жилийн хуваарийг танилцууллаа

3a8c640c-c9e1-46ec-bab5-7fdfdbca1d52-526952672_1289960112483208_8494731129796360923_n-660x0Боловсролын яамаас 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа.

2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Энэ жил өвлийн амралтын хугацаа нэг долоо хоногоор сунгажээ. Бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн амраад 2026 оны нэгдүгээр сарын 26-д хичээл орно. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-оос эхлэн амарч нэгдүгээр сарын 26-д хичээлдээ орно.

Ахлах ангийн сурагчдад амралтын нэг долоо хоногийг цахимаар хичээллэх хуваарьтай болгожээ. Х-XII ангийн сурагчдын цахим сургалт 2026 оны нэгдүгээр сарын 19-өөс 23-ны өдрийг дуустал үргэлжлэх хуваарь гарчээ.


URL: