Дараах газруудад зам хэсэгчлэн хааж, засвар хийнэ

-09082025-1754708790-534128404-528797975_122218674422257880_8295387675576637115_nУлаанбаатар хотын зам засварын ажлын хүрээнд үргэлжилж байна. Өнөөдөр дараах хоёр байршилд авто зам хэсэгчлэн хааж засвар хийнэ.

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд “Биг” худалдааны төвийн уулвзараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлт хийнэ.

Зам хаах: 8 дугаар сарын 11-ний 23:00 цаг
Зам нээх: 8 дугаар сарын 14-ны 06:00 цаг

Мөн “Хөсөг трейд”-ийн уулзвараас зүүн тийш төмөр замын фризерийн зүүн тал хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Зам хаах: 8 дугаар сарын 9-ний 23:00 цагаас
Зам нээх: 8 дугаар сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.


Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


URL: