Өсвөрийн төгөлдөр хуурчдыг хэн дэмжих вэ?

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк сонгодог урлагийн салбар дахь дэмжлэгээ өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанаар үргэлжлүүлж байна.

Энэ сарын 28-наас ирэх сарын 2-ны өдрүүдэд Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн Хөгжимчдийн Олон Улсын 10 дугаар уралдаан Хөгжим бүжгийн коллеж дээр зохиогдож, уралдааны  шилдэгүүдийн Гала тоглолт 4-р сарын 3-ны үдэш ДБЭТ-т болно.

Уг уралдааныг БСШУЯ, Хөгжим бүжгийн коллеж, Залуу уран бүтээлчдийг дэмжих Чулуун сан, Залуу төгөлдөр хуурчдыг дэмжих М.Н. Григорьева сан, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр болон Голомт банк хамтран зохион байгуулж байна.

Дэлхийн хэл болсон хөгжим тэр дундаа сонгодог урлагийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Морин Хуурын Чуулга, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр зэрэг байгууллагуудтай Голомт банк нягт хамтран ажиллаж, тэдний уран бүтээлд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Харин энэ удаад өсвөрийн төгөлдөр хуурчдад анхаарал хандуулж, Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн Хөгжимчдийн Олон Улсын уралдааныг хамтран зохион байгуулах нь хаан хуурыг эгшиглүүлэх дэлхийд данстай уран бүтээлчид олноор төрөн гарах үндэс суурь болно гэдэгт тус банкныхан итгэлтэй байна.

Алдарт АИДА дуурь Монголын тайзнаа тавигдаж, хоёрхон чавхдасаар хайрыг хөгжимдсөн Playing love цомог сонсогчдын сонорт хүрэх сайн сайхан үйлсүүдийг санхүүжүүлсэн Голомт банк өсвөрийн төгөлдөр хуурчдын Монголын сонгодог урлагийн хөгжилд оруулах ирээдүйн их үйлсэд мөр зэрэгцэн явах ажлаа ийнхүү эхэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих