Хакухо 22 дахь түрүүгээ авч, Какирюү Озэки цол хүртлээ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын Хару  башё өчигдөр өндөрлөж Их аварга Хакухо М.Даваажаргал 22 дахь түрүүгээ.  Тэрбээр Какирюү М.Анандтай башёгын сүүлчийн өдөр нэмэлт барилдаан хийж ялснаар ийнхүү түрүүлэв. Какурюү М.Ананд  сүүлчийн өдрийн барилдаанд магиеширагийн зургаагаас босч барилдсан Гиёдод өвдөг шороодсоноор  13 даваа хоёр унаатай болсон юм. Харин Хакухо М.Даваажаргал  өнөөдөр озэки Барутог давснаар мөн адил 13 даваа хоёр унаатай болж, Какурюү М.Анандтай даваа, унаа тэнцсэн билээ.  Башёд сэкиваки цолтойгоор барилдсан Какурюү М.Анандын хувьд өчигдөр Болгарын хүчит бөх озэки Котоушюүг ялснаар Озэки цолны болзол хангаад байгаа юм. Ийнхүү ирэх барилдаанд Какурюү М.Ананд Озэки хэмээх хүндтэй цолтойгоор дэвжээнд гарах нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих