Венец хот живсээр байна

Италийн Венец хотод усны түвшин жилд 2 мм-ээр нэмэгдэж байгаа талаар Би-Би-Си агентлаг сансрын хиймэл дагуулын мэдээлэл дээр үндэслэн мэдээлжээ.

Усан дээр орших Венец хот ийнхүү живж байгаа нь далай тэнгисийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой юм. Ийм дүгнэлтийг Америкийн Геофизикийн холбооныхон хийжээ. Өмнөх судалгаанаас үзвэл 2000 онд Венец хотын усны түвшин бараг нэмэгдээгүй бөгөөд харин эрдэмтдийн шинэ судалгаа тус хот «живсээр» байгаа төдийгүй дорно зүг рүү бага зэрэг шилжин хөвж байгаа гэнэ.

Усны түвшин ойрын 20 жилийн хугацаанд энэ хурдцаар нэмэгдсээр байвал Венец хот дунджаар 8 см-ээр живнэ гэж судлаачид үзэж байна.

Эрдэмтэд ийм дүгнэлтийг «GPS» болон хиймэл дагуулын «InSAR» радарын 2000-2010 оны хоорондох мэдээлэл дээр үндэслэн хийжээ.


URL:

Сэтгэгдэл бичих