Озики Бямбадоржийн хайртай бүсгүй

Харума Фүжи Бямбадоржийн хайртай бүсгүйн цөөн хэдэн зураг бидэнд олдлоо. Арлын японд ид хаваа гайхуулан яваа хүчит бөхчүүдийн нэг өнгөрсөн жил энэ сайхан бүсгүйтэй гэрлэж, сүр дуулиантайгаар хуримын зараа тараасан. Ама буюу Харума Фүжиг Монголдчууд япон бүсгүйтэй гэрлэчих вий гэх харамын бодлоор бодож байсан цаг үе саяхан.

Тэрээр гэнэтхэн монгол бүсгүйтэйгээ гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан баярт мэдээ ирүүлж байсан юм. Харума Фүжи Бямбадоржийн залуухан гэргийг дуучин Нарагийн эгч гэдгийг цөөнгүй хүмүүс мэдэх болжээ.

Хүчтэй озики Бямбадоржийн гэрийг гийгүүлж, цайг чанах хувьтай төрсөн сайхан бүсгүй өөлөхийн аргагүй байгаа биз. Хараад ханашгүй сайхан Монгол бүсгүйн намба төрхийг илэрхийлсэн энэ бүсгүйг мөн үзэгчид УДЭТ-ын дэргэдэх “Драмын дөрвөл” хамтлагийн дуулсан дууны клипэнд тоглосноор ч үзэгчид аль хэдийнээ таньдаг болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих