Хөшөөтийн уурхайн ажилчид удирдлагууддаа шаардлага хүргүүлжээ

Уурхайн нэр бүхий 35 ажилтан дээд удирдлагууддаа шаардлга хүргүүлжээ. Уг шаардлагын агуулга нь уурхайн удирдах албан тушаалтнууд орон нутгийн иргэдтэй зүй бус, дээрэнгүй харьцдаг тул ажлаас нь чөлөөлөх, мөн маш бага цалин буюу 200.0 мянган төгрөгийн цалин авдаг тул цалингаа нэмүүлэх гэсэн үндсэн шаардлагыг тавьсан байна. Манай сайтын зүгээс эдгээр ажилтнуудтай утсаар холбогдож, тодорхой мэдээлэлүүд авлаа. Бид эдгээр ажилтнуудын өгссөн мэдээлэлд үндэслэж дараах нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна.
Монголын газар шороо баялагт эзэн сууж, нутгийнх нь байгалийг сүйтгэж, ард иргэдийг нь үл тоомсорлодог Хятадын МоЭнКо компанийг энэ 4 жилд төр барьсан эрх мэдэлтнүүд дийлсэнгүй ээ. Харин ч нүүрс зөөх “галт тэрэг”-ийг нь илүү хурдлуулж өгөв. Тэгвэл эрх баригчдын өмгөөлж хамгаалаад, өвөр түрийгээ түнтийлгэдэг гэх энэ компанийхан дотроосоо хагарч ёстой л “өрөм дотроосоо өтдөг” гэдгийг баталж байх шиг.

Хөшөөтийн анхны эзэн У.Барсболдын булхай түрүүчээсээ дэлгэгдэж, ах дүү нар нь шүүх, авилгатай тэмцэх газраар шалгуулж байгаа тухай мэдээлэл хэдийнээ олон нийтэд цацагдаж эхэлсэн. Тэгтэл уурхайн ажилчид нь цалин нэмэх, зарим нэгэн хурган дарга нарынхаа дээрэнгүй харьцаа зэргийг үл тэвчин компаний удирдлагууддаа шаардлага хүргүүлснээ мэдээллээ. Тус компани нь ажилчдынх нь дийлэнх хувийг орон нутгийн ажилчид эзэлдэг гэж мэдээлдэг ч үнэн хэрэгтээ хамгийн бага цалин бүхий угаагч, цэвэрлэгч, аж ахуйн гэх мэт ажлыг л орон нутгийнхан хийдэг байна. Өөрөөр хэлбэл орон нутгаас тийм ч олон ажлын байрыг бий болгоогүй гэсэн үг. Улаанбаатар хотоос хаа байсан Ховдод очиж 200 мянган төгрөгийн ажил хийх хэн байх вэ дээ. Иймээс арга буюу орон нутгийн иргэдэд энэ мэтийн ажил олддог нь үнэн.

Хөшөөтийн уурхайн даргаар шинээр томилогдсон Айвон Энтони гэх гадаад эрхэм гэхэд сарын цалин гэж 50.0 – 60.0 мянган төгрөгний цалин авдаг гэсэн атлаа ажлаа мэдэхгүйн дээр ямар улсад, ямар онцлогтой ард түмний дунд ажиллаж байгаагаа ч ойлгодоггүй, манан дунд төөрсөн хүн байдаг гэнэ. Мөн Улаанбаатараас хааяа үзэгдэж уурхайд ажиллахдаа бөөн хэл ам, хэрүүл шуугиан тариад явдаг П.Нямсүрэн гэдэг хүний нөөцийн ажилтан нарын асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэд удирдлагуудаасаа хүсч, эн шаардлагыг биелүүлтэл нүүрсний экспортын ажлыг нь зогсоох хүртэд арга хэмжээ аваад байгаа гэнэ. П.Нямсүрэн нь ажилчдыг ялгаварлан гадуурхахаас гадна харьцааны соёлгүй, орон нутгийн иргэд болон компаний доогуур албан тушаалын ажилчдад дээрэлхүү ханддаг нэгэн гэнэ. Уг нь энэ эмэгтэй нь өмнө эдний л адил төгссөн сургуульгүй, хүнд үзүүлэх дипломгүй, жирийн нэгэн асрагч байсан гэдэг. Бусдын татаасаар одоо харин хүний нөөцийн мэргэжилтэн болчихоод эргээд ажилчидаа шашин шүтлэг, үндэс угсаа, амьдралынх нь байдлаар ялгаварлан гадуурхах болжээ. Хүнийыг ингэж ялгаварлан гадуурхах эрх Монгол улсын Үндсэн хуулиар ч хориотой байдгийг мэддэггүй П.Нямсүрэн гэгч хүний нөөцийн менежерийг эсэргүүцэж байгаагаа тэд хэлж байна. Орон нутгийн ажилчдыг та нарт хүнд үзүүлэх юм байна уу гэж доромжилдог гэнэ.

Харин одоо МоЭнКо компанийн удирдлагуудын өмнө хоёр сонголт үлдээд байна. Нэг бол ихэрхүү уурхайн дарга, дээрэлхүү хүний нөөцийн ажилтнаасаа салах, ажилчдынхаа цалинг нэмэх, нөгөө бол эсвэл орон нутгийн ажилчдын эрх ашгийг үл тоомсорлон, монголчуудыг төрсөн газар, эх оронд нь доромжлон гутааж ажлаа хүч түрэн хэвээр нь үргэлжлүүлэх.
Цаашид юу болохыг хамтдаа харцгаая.

Ц.Дагдан
Olloo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.