“Гранд экспо 2012” үндэсний бизнес фестивалийн интернэт санал асуулга явагдаж байна

Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Гранд Экспо”үндэсний бизнес фестивалийн олон нийтийн санал асуулга 2012 оны 3-р сарын 9-нөөс zindaa.mn сайтаар явагдаж байгаа. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ нь Монголын бизнесийн салбар бүрт тэргүүлэгч компаниудыг бизнесийн 15 салбар, 70 номинацид нэр дэвшүүлэн олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр шалгаруулна. Одоогийн байдлаар хамгийн олон санал авч, хамгийн их өрсөлдөөнийг үүсгээд байгаа салбар нь Банк, санхүү, даатгалын салбар бөгөөд зөвхөн ТОП-5 банк номинацид л гэхэд 10 гаруй мянган хэрэглэгч, дэмжигчид саналаа өгөөд байгаа ажээ. Мөн энэ жилийн “Гранд Экспо” фестивальд тусдаа шинэ салбар болон орж ирсэн Маркетингийн салбарт ч хүчтэй өрсөлдөөн өрнөж байгаа юм. Тус салбарт ТОП-5 маркетингийн алба, маркетер, шинэ бүтээгдэхүүн, шилдэг рекламууд тодрох юм. Бусад салбаруудад ч санал өгөх иргэдийн тоо өсч байна. Шилдэг компаниудыг нэрлэхэд хэрэглэгчдийн санал хамгийн том үүрэг гүйцэтгэх учраас өөрийн дэмжиж байгаа аж ахуйн нэгж, компаниудад grandexpo.zindaa.mn хаягаар орж саналаа өгөөрэй. Интернэт санал асуулга 2012 оны 4-р сарын 5 хүртэл явагдах юм.

Д.Тогоо


URL:

Сэтгэгдэл бичих