Зөвлөлтийн хиймэл дагуул Монголд унаж магадгүй

ЗХУ-ын үеийн хиймэл дагуул болох “Метеор-1” 1969 оны гуравдугаар сард Плесецкийн сансрын буудлаас хөөрсөн билээ. Дэлхийн тойрог замаас энэ сарын 23-нд гарсан уг хиймэл дагуул Монголын газар нутагт унаж магадгүй тухай ИТАР-ТАСС мэдээлжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний стратегийн командлалын сансрын объектуудыг ажиглах системээс авсан мэдээллээр хиймэл дагуул хойд өргөргийн 47 градус, өмнөд уртрагийн 95 градус буюу Монголын баруун хэсэгт, тодруулбал, Говь-Алтай аймгийн төвөөс зүүн өмнө зүгт 120 км зайтай газар унаж магадгүй гэнэ.

1400 кг жинтэй уг хиймэл дагуул задгай сансарт 43 жил байсан бөгөөд дэлхийн тойрог замд нэг жил гаруй “ажилласан” байна. Хоёр камер, хэт улаан туяаны төхөөрөмжөөр тоноглогдсон энэ аппарат дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн талаар мэдээлэл дамжуулдаг байжээ.

“Метеор-1” өнгөрсөн оны зун 400 км-ийн өндөрт байсан бөгөөд энэ оны гуравдугаар сар гэхэд 150 км доошилсон тухай мэргэжилтнүүд өмнө нь мэдээлж байсан юм.

Х.ОД


URL:

Сэтгэгдэл бичих