Эзэнгүй төрийн эмгэнэл буюу шоронжсон монгол

Манай улсын төрийн дээдчүүл маань нярай хүүхдийн эмнэлэг, шинэ сургууль барихыг биш шорон барихыг илүүд үзэж түүнд зориулан 3-6 тэрбумаар нь хөрөнгө төсөвлөн барьж байгаа энэ гашуун үнэнийг энэхүү нэвтрүүлгээс үзэж та бүхэн нэгийг бодно бизээ. Бодоод зогсохгүй зэрэг дуугараасай, эсэргүүцээсэй гэж хүсмээр…
2008 онд Шоронгуудын байрыг томсгох, 6 м өндөр хашаатай болгох, багтаамжийг нэмэгдүүлэхэд 3 тэрбум орчим төгрөг зарцуулжээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар 26 шорон байна. Үүнд 8000 орчим хоригдол хоригдож байна. Монгол Улс хүн амын тоогоор Азид сүүлийн тавд ордог мөртлөө ялтны тоогоор эхний тавд жагсаж байна. Дэлхийд 16-д жагсаж байна. Ялтнуудын 70 гаруй хувь нь 25-35 насныхан байна.

Ядарсан айлын хүүхэд, залуучууд нь 10.000 төгрөг хулгайлж, гар утас дээрэмдсэнийхээ төлөө 3-5 жил авч байхад хэдэн тэрбумаар нь идэж байгаа цагаан захтангууд нь хоригдож байна уу? Хэнд зориулж энэ олон шоронг бий болгоод байна вэ?

Бичсэн Төмөрхуяг /TomMongol/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих