БУЛИНГАРТСАН ШҮҮХ

БУЛИНГАРТСАН ШҮҮХ БОЛ ЯЛЗАРСАН ЗАСГИЙН ЭВДЭРСЭН БАГАЖ ЮМ.

Шүүхээр хэлэлцэж, шударга бус шийдвэр гаргаад, тэр нь“хуулийн дагуу” хүчин төгөлдөр болчихсон  иргэний нэгэн хэргийг хэрхэн “хэлэлцсэн” талаар тодорхой мэдээллийг энэ хуудсанд байрлуулах болно.

“Эвсэн хуйвалдагчид” гэгч бүлэглэл бодитойгоор оршдог, шударга үнэнийг олж тогтоох гэж “хууль ёсны засаг захиргаа”-нд хандах нь ямар ч утгагүй зүйл болохыг энэхүү жишээгээр яруу тод харуулах юм.

Энэхүү үзэгдлийн учир шалтгааныг нээн илрүүлэхийн тулд харьцуулсан анализ хийцгээе.

Учир шалтгааныг нь мэдээд авбал ялзарсан энэхүү Тогтолцоонд чи өөрөө ямаршуухан байр суурь эзэлж байна,  тэр ялзарсан тогтолцоотой хэрхэн яаж тэмцэх хэрэгтэй юм бэ гэдэг нь нэлээд тод болоод ирэх юм. Үүнийг мэдэх нь ядаж л энэхүү Тогтолцоог өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн амь амьдралаар “тэжээхгүй” байхад чинь хэрэгтэй шүү дээ.

Та огтхон ч бүү эргэлзэгтүн: Энэхүү Тогтолцоо та биднийг бүгдийг нь ховдоглон залгих объектоо гэж үзэж байна!

Үүнийх нь эсрэг тэмцэх хүслийг энгийн ард иргэдэд төрүүлэхгүйн тулд “хүнээр хооллож” байгаа /каннибализм – хүнээр хооллох/-гаа өнгөлөн далдлах зорилгоор шударга ёсны зэрэглээг сүүмэлзүүлдэг бөгөөд тэрхүү зэрэглээнийх нь нэгэн хэрэгсэл нь “Шүүх” юм.

Дээр өгүүлсэн учир шалтгаануудыг тогтоохын тулд онош тавьж, эмнэлгийнхний ярьдгаар өвчний “учир шалтгаан”, “асуумж”, “эмгэг жам”-ыг тодорхойлох хэрэгтэй болно.

Бидний анхаарлыгтүүхийн богинохоон хугацаа, тэр хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд ихээхэн татаад байгаа юм, гайхалтай нь тэр цаг хугацаа, тэр үед болж өнгөрсөн үйл явдлууд өөр хоорондоо нэг л жигтэйхэн маягаар холбогдоод байгаа юм даа.

Хүн төрөлхтний түүх тэр аяараа дайн тулалдааны түүх байсан, дайн тулалдааны зорилго нь амьдрах газар орон, байгалийн баялгийг эзлэн авах байсан гэдгийг юуны өмнө санацгаая. Ялагдсан ард түмнүүд ч бас нэгэн зүйл баялаг байв. Нэгэн зүйлийг хөдөлгөөнгүй сайн ойлгож авах хэрэгтэй: Ялагдсан ард түмэн бол боолчлогдод материаллаг баялгийг бүтээж өгөх боолын хөдөлмөрийг эрхлэгчид гэдгээрээ баялаг болж байв.

Сүүлд болсон Дэлхийн дайнууд, бусад олон хувьсгал гэгч нь үүний яруу тод нотолгоо мөн. Тэр бүх дайн хувьгал тус бүрдээ л далд учир шалтгаантай, түүнийгээ олон нийтийн мэдэллийн хэрэгслээр сайтар нуун далдаж байсан юм. Тэр “далд учир шалтгаан” гэгч л бидний сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Дээд Шүүхийн шүүгчидтэй уулзахдаа хэлсэн үг (1-р хэсэг)

,,,Гэтэл яг шүүх дотроо бие биенээсээ хараат байдаг..  Энэ бол нэлээн санаа зовоох түвшинд байна уу гэж би ойлгоод байна. Ерөнхий шүүгч нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга байгаа, тэр иргэний танхимийн тэргүүнүүд дарга нар Мэргэжлийн хорооны дарга байгаа. Тэрнийгээ Ерөнхий шүүгч нь санал болгож томилдог. Шүүгчдийн хэрэг хуваарилдаг бусад олон асуудлууд байгаа л даа.

Шүүх бүрэлдэхүүн томилдог, шүүгчид албан тушаал ахидаг, сэлгэдэг, шүүгчдийг шагнадаг, орон байрных нь асуудлыг шийддэг, сахилга мэргэжлийн хороонд шилжүүлдэг, томилолт, энэ бүх асуудал нөгөө мэргэжлийн шүүгч, мэргэжлийн асуудлуудтайгаа холилдоод байгаа явдал энд зохисгүй байна..

Би харж байхад Энэ анхан шатанд ажиллаж байгаа шүүгч нар «хадны завсар хавчуулагдсан халиуныз улзага» гэдэг шиг хүнд нөхцөлд ажилладаг юм боловуу гэж заримдаа боддог. “Сант марал”  бусад судалгааны байгууллагуудын гаргасан судалгаатай танилцаж байхад 5 хүний 4 нь шүүхийн байгууллагад сэтгэл дундуур байна гэж хариулсан байна.

Энэ юунаас болоод байна. Энэнийг үнэхээр харах шаардлагатай зүйл болов уу. Үүнийг энд Ерөнхийлөгч хэлэх ёстой гэж ингэж л ойлгож байгаа. Тэр шүүхийн шинэтгэлийн индекс гэж зүйлээр манай шүүхийг огт хангалтгүй ажиллаж байна гэсэн ийм зүйл гарсан байгаа юм.

Эргэн тойронд ард иргэдийн дунд яригддаг зүйл бол авилгалд автсан ийм нөлөөнд автсан гэсэн ийм хандлага бол шүүх, хуулийн байгууллага дээр өндөр гардагийг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн нэг ойлгодог зүйл бол энд шинэчлэл явагдаагүй, шинэчлэх хэрэгтэй…

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН

undrahБатсүрэнгийн Ундрах

Улаанбаатар хотод төрсөн.

1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги төгссөн, хуульч.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1989-1990 онд Ажилчны районы шүүхийн нарийн бичгийн дарга;
1990-1991 онд Нийслэлийн шүүхийн нарийн бичгийн дарга;
1991-1993 онд Октябрийн районы шүүхийн шүүгч;
1993-1995 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
1998- 2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2005-2011 онд Улсын Дээд шүүхийн шүүгч.
2011.10.04-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн;

WWW.BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих