Дуучин Амархүү Буриад улсын “Ардын жүжигчин” биш гэв үү

Буриад улсын Ардын  жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү  “Universe Best Songs-2012”  наадмын шүүгчээр нэлээд идэвхтэй оролцож байгаа. Түүний талаарх сайн муу мэдээллүүд цөөнгүй гардаг ч тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээд байдаггүй. Саяхан л гэхэд түүнийг Орос бүсгүйтэй гэрлэхээр сүй тавьсан мэдээлэл гарч байсан билээ. Харин сүүлийн үед түүнийг Буриад улсын ардын жүжигчин биш гэх мэдээлэл чих дэлсэв. “Universe Best Songs-2012”  уралдааныг шүүж байгаа түүнийг Буриад улсын ардын жүжигчин хэмээн бичсэн байдгийг телевиз үзэн суугаа бүх хүн мэддэг. Ганц энд ч биш түүний тухай яригдах болгонд Буриад улсын ардын жүжигчин гэх цол хэргэм байнга л дагалдаж байдаг. Гэтэл Буриад улсын Соёлын яамны албаны хүмүүс дээрх асуудлаар манайд хандах гэж байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Тодруулбал Б.Амархүү тус улсын ардын жүжигчин биш байж ингэж худлаа мэдээлэл тарж байгаад тус улсын Соёлын яамнынхан эгдүүцэж байгаа бололтой. Тиймээс дээрх асуудлыг нэг мөр болгохоор манайд хандах гэнэ. Буриад улсын Ардын жүжигчин гэсэн цол тухайн улсын хувьд хэр баргийн хүнд өгчихөөргүй нэр хүндтэй шалгуур өндөр гавьяа шагнал бөгөөд түүнийг 4 жил бааранд дуулж залуу авьяастныг шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гээд өгчихөөргүй зүйл аж. Тэрбээр 4 жил бааранд дуулсан тухайгаа ч “Universe Best Songs-2012”наадмыг шүүж байх үеэрээ оролцогсдод хэлж байсан билээ. Ямартай ч удахгүй түүнийг Буриад улсын Ардын жүжигчин мөн эсвэл биш эсэх нь тодорхой болох нь ээ.

asunews.mn


URL:

Сэтгэгдэл бичих