Дуучин Н.Гантулга Их аварга Д.Дагвадоржын хадам аав болжээ

“Дэд маршал” продакшны захирал, дуучин Н.Гантулга хоолойн чадал чансаагаар олны анхаарлыг татдаг ч өдгөө уран

бүтээлээс хөндийрч, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон. Тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө “Дуучин Н.Гантулга Их аварга Л.Дагвадоржийн хадам ээжтэй хамт амьдарч байна” гэсэн мэдээлэл гарч, энэ мэдээлэл хэрэгт дуртай олон хүний анхаарлыг татаж байлаа. “Мөнгөтэй, баян өөрөөсөө эгч хүүхнээр ивээн тэтгүүлэх гэж байна” хэмээн олон хүн түүнийг шүүмжилж, хэвлэлүүд тэдний харьцааг янз бүрээр л өлгөж авч бичсэн. Тэр үед нэр холбогдсон хоёрын гэр бүлийнхэн ч энэ асуудалд таагүй хандаж байсан гэдэг. Бүр Асашёорюү Дагвадорж дуучин залууг Богд ууланд дагуулж очоод нэвширтэл зодож, хадам ээжээс нь хол явахыг сануулж байсан ч удаатай гэдэг. Гэвч өнөөг хүртэл Н.Гантулга Эрдэнэчимэг нар хамтдаа амьдарч байгаа бөгөөд тэднийг дургүйцдэг байсан хүмүүс ч хүлээн зөвшөөрч эхэлсэн ажээ. Энэ талаар дуучин Н.Гантулга хэлэхдээ “Эрдэнэчимэг бид хоёр хамт амьдарч байгаа. Энэ үнэн. Би хүнийг хайрлах хувьтай төрсөн. Яагаад болохгүй гэж Гантулга л болохоор болдоггүй юм уу. Миний амьдрал болж л байна. Сайхан л байна. Би тэр хүнийг хайрлана гэж амласан. Амласандаа ч хүрч байгаа” хэмээн ярьсан байна. Харин их аварга Дагвадорж болон түүний гэргий Тамир нар одоо хэр нь Н.Гантулгатай төдийлөн сайн харьцдаггүй гэнэ лээ.
Н.Уранхас uls.mn


URL:

Нэр: Ken Reimann Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.