Эрхэм гишүүн Л.Гүндалай эротик амьдрахыг хүсдэг

Л.Гүндалай хэзээний л хэл ам элдэв шуугианд өртөмтгий нэгэн. Тэрээр олны анхаарлыг татаж бусдыг гайхшруулахдаа тун ч гарамгай. “Сур сур бас дахин сур” гэдэг үгийг “Бэлгэвч бэлгэвч бас дахин бэлгэвч” болгон өөрчилж нэг хэсэг “сенсаци”-лаад авсан. Харин тэрээр саяхнаас “Эротик амьдрал”-ыг уриалах боллоо. 25-р суваг телевизээр гардаг “Их хотын үдэш” нэвтрүүлгээр эрхэм гишүүн маань ороход нь хөтлөгч түүнээс “Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?” гэхэд мань хүн асуултаа сайн ойлгосонгүй юу эсвэл шууд л эротик амьдрахыг уриалахаар шийдэв үү “Эротик амьрах сайхан. Би эротик байх дуртай. Та нарт хандаж хэлэхэд эротик амьдраарай” гэж чанга дуугаар уриалж уригдан ирсэн зочдыг гайхшруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих