Сурагчид хүртэл улстөржиж, намчирхав

Сонгууль дөхөөд сурагчид хүртэл улс төржиж байна. “Манай сургуулийн захирлын томилгоонд улс төр орлоо. Улс төрийн золиос нь сурагч байх ёсгүй. Бид хохирч байна” гээд л Өвөрхангай аймгийн Хархорин сумын цүнхээ даахгүй шахам хэдэн сурагч лоозон барьж сүржигнэв. Тэр ч бүү хэл, сургуулийн орчинд авсан иргэдийг уриалан дуудаж жагсаалыг бяцхан “үймээн” болгох шахсан юм байх. Тэдэнд цагдаагийнхан сануулга өгч, тараасан юм гэнэ. Ямар ч атугай сургуулийнхаа захирлыг огцруулах хүсэлтэй хэдэн сурагчид О.Магнай шиг л хөөрөөд орон нутгийнхнаа сандаргаад авсан сурагтай. Энэ байдлаар бол цэцэрлэгийн хэдэн багатууд ч гэсэн “Эрхлэгч маань дэмжигч бус намын нехөр байна. Огцруулъя” гээд мөлхөх нь мөлхөж, гүйх нь гүйж мэдэх л юм. Сурагчид ингэж байхад энгийн бид улс төр ярьж, намчирхах нь хэвийн үзэгдэл бололтойдог оо.

Ц.БАТБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих