У. Мөнх-Эрдэнэ Феликс Стаммын цомын аварга боллоо

Жил бүрийн хавар уламжлал болон зохион явагддаг Европд нэр хүнд бүхий Польшийн алдарт боксын дасгалжуулагч Феликс Стаммын нэрэмжит  Олон улсын боксын цомын  29 дэх удаагийн тэмцээн  болж өнгөрлөө. Энэ тэмцээнд үе үеийн алдарт боксчид оролцож байсан бөгөөд хожмоо мэргэжлийн  алдарт боксчид болсон  Льюис Леннокс, Анджей Голота, Томаш Адамек нар аваргалж байсан түүхтэй ажээ.Монгол улсаас 1983 онд болсон 6 дахь удаагийн тэмцээнд манай домогт боксчидийн нэг Цэрэндоржийн Амаржаргал аварга болж, тэмцээний шилдэг тамирчнааршалгарч байжээ.
Энэ сарын 24-28-ны болсон тус тэмцээнд Лондонгийн олимпийн эрхээ авсан Монгол улсын Гавъяат тамирчин У. Мөнх-Эрдэнэ амжилттай оролцож аваргаллаа. Манай боксчин Польшийн тамирчин Рафал Перчински, Беларусын тамирчин Денис Юцкевичийг дараалан ялж тэмцээний аваргын төлөө Туркийн тамирчин Цетин Оздемиртэй тулалдан ялалт байгуулжээ.
Энэ удаагийн тэмцээнд  Гавъяат тамирчин У. Мөнх-Эрдэнийг тус тэмцээний түүхэнд Монголоос анх удаа түрүүлж байсан алдарт боксчин Ц.Амаржаргал дасгалжуулжээ. Тэмцээний улалжлал ёсоор түрүүлсэн тамирчин болон дасгалжуулагч нь аваргын алтан медалийг давхар хүртдэг бөгөөд дасгалжуулагч багш Ц.Амаржаргал маань Феликс Стаммын цомын аваргын алтан медалиа ихэрлүүлж Монголын боксын спортын түүхэнд нэг шинэ хуудас нээлээ.

А.Жирэм


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.