Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл танаа: Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг иш үндэс болгон, мөн УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 12-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг дараахь үндэслэлээр огцруулах саналыг гаргаж байна.

Нэг. Огцруулах үндэслэл нь нэгэнт илэрхий болсон тодорхой зөрчлүүд:

1. Ц.Нямдорж сайд хөрөнгө, орлогоо үнэн шударгаар мэдүүлэх үүргээ хөсөрдүүлэн ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгө нуун дарагдуулж, өөрөө гэр бүлийн хамт айлын түрээсийн байранд толгой хорогдцог мэтээр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа сурталчилсан нь худал байна. Түрээсэлсэн байлаа ч гэсэн өөрийнх нь цалин, орлогоос хэд дахин илүү гарах зардлаар түрээсийн төлбөрийг төлөх шаардлагатай байранд сууж байна. Иймээс аль ч тохиолдолд хөрөнгө, орлогоо үнэн шударгаар мэдүүлэх хуулиар ногдсон үүргээ санаатай биелүүлээгуй нь тодорхой байгаа тул түүнийг хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцох үндэс бүрдсэн байна.

2.Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн албан тушаалтны хариуцлагын хуулийг тухайн үед санаатайгаар орхигдуулсан нь албан тушаалтанд хариуцлага тооцохгүй тухайн үед ял завшсан байна. Үүнд:

- Ми-8, Вако орон сууц захиалапчид, Хадгаламж зээлийн хоршоо, Хонгор сум, Багануурын хордлого гэх мэт олон ноцтой хэргүүдийн эздүүд болон албан тушаалтнууд ял завшсан болно.

3. Ц.Нямдорж сайд нь төрийн албан хаагч хүүтэйгээ хамтран Г.Хийморьсан гэгчхүнээр дамжуулан Тавантолгойн ордоос өдөр бүр 60-100 тоннын даацтай 100 машинаар нүүрс зөөж, гадагш нь гаргах ажилд оролцож, ашиг хонжоо олж байгаа тухай олон түмний дунд удаан хугацаанд ил тод яригдаж байна. Засгийн газрын хурапдаан дээр Тавантолгойн ордоос урагш нь нүүрс зөөх машин явуулахыг зам тавигдаж дуустал түр хугацаагаар хориглосоныг эсэргүүцэж, нүүрс зөөх машинуудыг зам тавигдаж дуусахыг хүлээлгүйгээр явуулах зөвшөөрөл олгохыг ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгаас удаа дараа бухимдангүй шаардаж байгаа тухай хэд хэдэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан билээ. Энэ нь дээрх хууль бус үйл ажиллагаанд өөрөө оролцож байгааг шууд бус хэлбэрээр нотолсон хэрэг гэж үзэхээс өөр аргагүй юм.

4. ШШГЕГ-ын Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын хэсэг нь хохирол барагдуулах нэг удаагийн хуулиа зөрчиж дуудлага худалдааг 15-аас дээш дуудаж танил тал сүлжээний улсууддаа борлуулж байна. ХЗДХЯ нь Шийдвэр гүйцэтгэх албанд шууд нөлөөлж ямар ч үнээр хамаагүй заавал худалдан борлуул гэж чиглэл өгдөг нь дуудлага худалдааны хуулиа илтээр зөрчиж байгаа сайдын үүрэг заавар юм.

5. Ц.Нямдорж нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Д.Долгормаатай ойр дотны харилцаа тогтоож, “Үл хөдлөх хөрөнгө хамгаалах сан” гэгчийг байгуулж, хөрөнгөө бүртгүүлсэн компаниудаас хууль зөрчин нэгээс гурван сая төгрөг авдаг байсан төдийгүй энэ зохисгүй байдлыг илчилсэн хэд хэдэн үнэлгээчдийн эрхийг хассан байна.

6. Ц.Нямдорж нь Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Г.Хийморьсантай найз нөхөр, бизнесийн харилцаатай бөгөөд ХЗХ-ны битүүмжилсэн хөрөнгүүдээс шүүхээс чөлөөлөгдөхөд шууд нөлөөлсөн нь тодорхой байдаг. Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр нь Ц.Нямдоржийн дотны найз Г.Хийморьсангийн 232.000.000 төгрөгийн зээлийг урд талын хоёрын тоог хасан 32.000.000 төгрөгийн зээлдэгч гэж битүүмжлэн хөрөнгө Бүтээн байгуулалт ХЗХ-ны байр, Бүрэн бамбай хамгаалалтын дөрвөн давхар байрыг хүчээр чөлөөлсөн, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Энхтайваныг ажлаа сайн хийсэн гэж Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны орлогч даргаар томилсон.

7. Нийслэлийн Өмчийн “Спорт цогцолбор”-ын нэг хэсгийг түүнээс салгаж, хувьчлаагүй байхад нь “Улаанбаатар палас” хэмээн нэрлэж, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Д.Долгормаа, О.Баяраа гэгч хүнд өмчлөх эрхийн гэрчилгээ өгч, түүнийхээ шанд 60 мянган ам.долларыг О.Баяраагаас авсан тухай тодорхой баримтыг 2003 онд ЦЕГ-аас УМБГ шалгах нэрээр авсан боловч шалгалгүй нуун дарагдуулсан байна. Ийнхүү шалгаагүй нь Ц.Нямдорж сайдын хөндлөнгөөс оролцон нөлөөлсөнтэй холбоотой гэж үзэх үндэстэй байна.

8. “АПУ” компанийн тухайн үеийн нийт ашгийг өөрийн хувийн компанийн нэр дээр бүрэн шилжүүлсэн. Мөн “Алтжин” компанийн бүх хөрөнгийг хамтран өмчлөгчөөс нь бултуулан ганцхан Г.Алтангийн нэр дээр шилжүүлэн баталгаажуулах ажлыг Ц.Нямдорж сайд хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн цагдаа, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж хийлгэсэн тухай хохирогчийнх нь бодитой мэдээлэл байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагууд бодитой шалгалт хийлгүй байсаар байгаа нь Ц.Нямдорж сайдын хөндлөнгийн нөлөөлөлд автсанаас болсон гэж үзэхэд хүргэж байна.

9. Ц.Нямдорж нь УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа УИХ-ын хууль тогтоох онцгой эрх мэдэлд дур зоргоороо халдаж, “Ашигт малтмалын тухай”, “Авилгатай тэмцэх газрын тухай”, “Сонгуулийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” зэрэг олон хуульд бодлогын, зарчмын, агуулгын шинж чанартай нэмэлт, өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг МУ-ын Үндсэн Хуулийн Цэц шалган тогтоосон төдийгүй тэдгээр үйлдэл нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл мөн гэсэн дүгнэлтийг 2007 оны тавдугаар сарын 23-ны өдөр гаргасан байна. Харин УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд ийнхүү дур зоргоороо халдсан хууль бус үйлдлийн цаад санаа зорилго, ингэснээр учирсан болон одоо хүртэл учирсаар байгаа хохирол, үр дагаварыг өнөө хүртэл шалган тогтоож, засан залруулж, зохих хариуцлага хүлээлгээгүй явж ирсэн байдлыг буруу хэмээн үзэж байна.

10. Ц.Нямдорж сайд нь 2008 оны сүүлийн хагаст Цагдаагийн байгуул-лагыг холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгох 13.5 сая ам.долларын өртөг бүхий төслийн тендерийн шалгаруулалтыг будлиантуулж, дундаас нь мөнгө завших нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Хоёр. Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас огцруулсан нөхцөлд шалгаж тогтоох ёстой ноцтой асуудлууд

1. Ц.Нямдорж сайд “Оюу толгойн орд”-ын гэрээг байгуулах үед Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдын үүргээ биелүүлж, Монголын талд ашиггай гэрээний төслийн хувилбарыг боловсруулах ажилд оролцохын оронд гадаадын талд хуулийн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлсэн тухай шүүмжлэл нэг бус удаа гарсан. Энэ асуудлыг сайтар шалган тогтоож, хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна.

2. ХЗХ-ны битүүмжилсэн хөрөнгүүдээс Цагдаагийн битүүмжлэлд байх үед 1.6 тэрбумын 25 мянган хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг ШШГЕГ-т хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед ажиллаж байсан Цагдаагийн албан хаагчдад хариуцлага тооцоогүй. Мөн ШШГЕГ-ын битүүмжлэлд байсан хоршоодын үлэмж хэмжээний хөрөнгө болох барилгын материалуудыг шоронгуудын урсгал засварт зарцуулсан бөгөөд төлбөр тооцоо хийсэн нь тодорхойгүй.

3. 2003 онд хүүхдэдээ албаны машинаа хууль бусаар шилжүүлэн бариулж, хүүхэд нь Улаанбаатар-Дарханы замд албаны машиныг нь жолоодож явахдаа онхолдуулсаныг нь нууцалж, эхлээд өөрөө жолоодож яваад онхолдуулсан мэтээр худал мэдүүлж, улмаар тэр үеийн ЗЦГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр тэргүүтэй албаны хүмүүст үүрэг өгч, уг хэргийг нуун дарагдуулсан байна. Ингэснээр албаны машин онхолдож эвдэрснийг шалгаж, хариуцлага тооцоогүй, учирсан хохирлыг болон эвдэрсэн машиныг Улаанбаатар хотод чирч авчирахад гарсан зардлыг төлөөгүй зэрэг зөрчил гарчээ. Түүгээр ч зогсохгүй онхолдож эвдэрсэн машиныг ЗЦГ-ын дарга асан Ц.Амгаланбаярт шилжүүлэн өгч, оронд нь өөрийн хэрэгцээнд цоо шинэ жийп машин, нэг бус “Бенз” маркийн автомашин төсвийн хөрөнгөөр авахуулсан байна.

4. 2004 онд сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, Гал командын машин дуудуулж, шат тавиулан гэрийнхээ цонхоор хүн дотогш нь оруулж, дотор нь эхнэртэй нь хамт байсан хүнийг хардан зодож гэмтээсэн байна.

5. Төрсөн хүү Н.Анхбаяртай нь холбоотой Н.Болормаа гэх нэгэн эмэгтэй бие давхар болсныг мэдмэгцээ үүсч болзошгүй хэл амнаас зайлсхийх зорилгоор Иргэний бүртгэл, мэдээллийн төвд ажилд ороод удаагүй байсан тэр бүсгүйд төсвийн хөрөнгөөр байр авч өгүүлсэн нь сайдын эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болсон байна.

6. Гүнтэд хувийн байшин бариулахдаа Хилийн цэргийн албан хаагч, хоригдлуудыг хууль бусаар ажиллуулсан байдаг бөгөөд Хилийн цэргийн албан хаагч нь хөдөлмөр хамгааллын горим журам хангагдаагүй байсны улмаас барилга дээрээс нисч унаж, нас барсан байна. Уг явдлыг шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Ц.Нямдорж сайд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хөндлөнгөөс нөлөөлсний уршгаар тус хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

7. Одоо ч гэсэн хүүхдүүдийнхээ “зээл”-ийн мөнгөөр бариулж буй гэх байшингуудыг барих ажилд хоригдлуудыг нууцаар дайчилж байгаа нь ёс суртахууны хувьд ч, хууль зүйн хувьд ч ноцтой буруу үйл ажиллагаа болж байна.

8. Хоршооны тухай хууль”-ийг дур зоргоороо засч, уг хуулийн төсөлд дурдсан хяналтын хэсгийг авч хаясанаас улсад 72 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсаныг одоо болтол шалгаагүй, засч залруулаагүй байсаар байна.

9. УИХ “Казиногийн тухай хууль”-ийг хүчингүй болгож, казино байгуулахыг хориглосоор байтал Ц.Нямдорж сайд дур мэдэн, УИХ, Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэлгүйгээр журам гаргаж, автомат тоглоомын газар гэдэг нэрээр нэг ёсны казино болох мөрийтэй тоглоомын газар ажиллуулах зөвшөөрөл олноор нь олгосон байна. Автомат тоглоомын газар ажиллуулах нэг зөвшөөрлийг 50-100 сая төгрөгийн хахуулиар олгодог байсан тухай мэдээлэл байдаг.

10. Олон жилийн турш Ц.Нямдорж сайдтай холбоотойгоор Хятадын тагнуул мөн эсэх тухай хэл ам тасралтгүй гарч байгаа бөгөөд ийм байж болзошгүй талаар тухайн үед МУ-ын Еренхийлөгч Н.Багабанди болон түүний зөвлөхүүд санаа зовнин санал бодлоо ил, далд хэлбэрээр нэг бус удаа илэрхийлж байсан байдаг. Одоо энэхүү Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулсан асуудлыг хуулийн дагуу шалгаж, нэг мөр үнэн худлыг тогтоох цаг хэдийнэ болжээ.

11. Ц.Нямдорж сайд нь До.Чулуунбаатар сэтгүүлчийг “хүний төлөөнөө хоёр, гурван cap шоронд суусан” хэмээн мэдэгдэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн ажиллагааг мэдэж байсан мөртлөө түүнийг таслан зогсоох арга хэмжээ авалгүй, харин ч өөгшүүлэн сууж байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь хуульд харш үйл ажиллагаа мөн бөгөөд түүнийг шапгаж, хариуцлага тооцох хангалттай үндэслэл болж байна.

Ийнхүү нэгэнт илэрхий болсон, түүнчлэн зайлшгүй шалгаж, тогтоох ёстой гэмт хэргийн шинж бүхий дээрх үйлдлүүд нь Ц.Нямдорж нь МУ-ын Засгийн газрын гишүүн, тэр тусмаа ХЗДХ-ийн сайдын албыг цаашид хаших ёс суртахууны болон хууль зүйн ямар ч эрхгүй болсныг харуулж байна.

Хэрэв Ц.Нямдорж сайд өөрөө өргөн ухаан, өндөр ёс суртахуунтай хүн байсан бол сайн дураараа албан тушаалаасаа огцорч, дээрх гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдээ хуулийн дагуу үнэн шударгаар шалгуулах байсан бизээ. Гэвч олон жилийн турш дээрх үйлдлүүдийн тухай иргэд, улс төрийн намууд, төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхааруулан шүүмжилсээр байхад албан тушаалтайгаа зууралдан, эрх мэдпээ урвуулан ашиглаж, өөрийгөө хаацайлсаар байгааг болиулж, “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх” Үндсэн хуулийн зарчмыг хангаж, нийгэмд шударга ёс тогтоох шаардлагын үүднээс бүрэн эрхийнхээ дагуу өргөн барьсан. Ц.Нямдоржийг МУ-ын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас огцруулахыг шаардаж байна.

Хохирогчдын Нэгдсэн Холбооны Тэргүүн Х.Оюунцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих